/ / "Бид мартахгүй" хүндэтгэлийн арга хэмжээг явуулав.

"Бид мартахгүй" хүндэтгэлийн арга хэмжээг явуулав.

Тус газраас Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам /код 929.5/-д заасны дагуу төр, ард түмнийхээ өмнө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж яваад алтан амиа алдсан гавъяат үйлстэн, Цагдаагийн хошууч П.Энхмөнх агсныг дурсаж, түүний алдар гавъяаг мөнхжүүлэх “Бид мартахгүй” хүндэтгэлийн арга хэмжээг 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Цагдаагийн газрын хурлын зааланд зохион байгууллаа. Хүндэтгэлийн арга хэмжээний хүрээнд алба хаагчдын дунд “Гар бөмбөг”-ийн тэмцээнийг амжилттай зохион явуулж, П.Энхмөнх агсны гэр бүл, үр хүүхэд энэ арга хэмжээнд оролцож, алба хаагчдад сэтгэлийн үгээ хэллээ.

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна