/ / "ТОХИЛОГ ТАКСИ-ТОХИТОЙ ҮЙЛЧИЛГЭЭ" аяныг явуулав.

"ТОХИЛОГ ТАКСИ-ТОХИТОЙ ҮЙЛЧИЛГЭЭ" аяныг явуулав.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Авто тээврийн тухай хууль, Замын хөдөлгөөний аюулгүй байдал, Нийтийн такси үйлчилгээний ерөнхий шаардлагыг хангуулах зорилгоор “ТОХИЛОГ ТАКСИ-ТОХИТОЙ ҮЙЛЧИЛГЭЭ” сэдэвт 14 хоногийн аяныг 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн Замын цагдаагийн тасаг, Хууль, эрх зүйн хэлтэс, Мэргэжлийн хяналтын газар, Авто тээврийн төвтэй хамтран зохион явуулж байна. Аяны хүрээнд 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр такси үйлчилгээ явуулдаг 5 хоршооны 70 орчим жолооч нарт Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, зөрчлийн оноо тооцох журам, такси үйлчилгээнд мөрдөх стандарт зэрэг сэдвүүдээр сургалт зохион байгууллаа. Энэ үеэр Бяхонгор аймаг дахь цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Оюутболд, аймгийн Хууль, зүйн хэлтсийн дарга Д.Уранчимэг болон бусад албан тушаалтнууд оролцож, таксины жолооч нараас гаргасан санал хүсэлтийг сонсож, сонирхсон асуултанд хариулт өглөө. Замын цагдаагийн албанаас “Осолгүй манлай жолооч” тэмдгээр шагнагдсан Д.Мөнхбатын шагналыг Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Оюутболд гардуулав.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна