/ / ЦЭРГИЙН БАЙНГЫН ТЭТГЭВЭРТ ГАРСАН АЛБА ХААГЧИДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ЦЭРГИЙН БАЙНГЫН ТЭТГЭВЭРТ ГАРСАН АЛБА ХААГЧИДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Тус газарт өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, албан үүргээ нэр төртэй гүйцэтгэн ажиллаж, цэргийн байнгын тэтгэвэрт гарч буй Мөрдөн байцаах тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Г.Батаа, Нийтийн хэв журам хамгаалах тасгийн Монгол банкны гэрээт цагдаа, цагдаагийн сургагч ахлагч З.Мөнхбаатар нарт “ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭХ” ёслолын арга хэмжээг энэ оны 12 дугаар сарын 30-ны өдөр зохион байгууллаа.Арга хэмжээний хүрээнд шинэ залуу алба хаагчидад хандан ажил амьдралын түүхэн замналын талаарх дурсамж ярилцлагыг өрнүүлэн Цагдаагийн газрын хамт олноос дурсгалын зүйл гардуулан цаашдын ажил амьдралд нь амжилт хүсэж, хүндэтгэл үзүүллээ.

Алба хаагчдынхаа цаашдын ажил амьдрал, гэр бүлд нь амжилт, аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

БАЯНХОНГОР АЙМГИЙН ЦАГДААГИЙН ГАЗАР

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна