/ Мэдээ мэдээлэл / Мэдээ мэдээлэл / 2022 ОНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН САХИЛГЫН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2022 ОНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН САХИЛГЫН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Тус газраас Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны “Сахилгын шийтгэл оногдуулах” журам /код 914.5.3/, тус газрын “Ёс зүйн зөвлөл”-өөс 2022 онд зохион байгуулах ажлын төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах зорилгоор жилийн эцсийн сахилгын зөвлөгөөнийг зохион байгууллаа. Ёс зүйн зөвлөлийн гишүүдээс 2022 онд алба хаагчдаас нийтлэг гаргасан зөрчлүүдийг бууруулах, давтан гаргуулахгүй байх зорилгоор нийт хаагчдыг 6 баг болгон хуваарилаж, бодит кейс хэлэлцүүлэг зохион байгуулж, “Цагдаагийн алба хаагчийн сахилга, ёс зүйн дүрэм”-ийг А5 хэлбэртэй гарын авлага хэлбэрээр бэлтгэн тараалаа. Арга хэмжээний хүрээнд сэтгэл зүйчээс “Бүтээмжээ бүтээе-2023” мэдээлэл хийж, нийт алба хаагчдаар 2023 оны хувийн төлөвлөгөөг гаргуулж, алба хаагчдаас “Ажил албандаа мэргэших, ажлын уялдаа холбоог сайжруулах”, “Албандаа хүндэтгэлтэй хандаж, хувийн сахилга баттай байх” уриалгыг дэвшүүлэн ирэх 2023 оны 1 дүгээр улиралд хэрэгжүүлэн ажиллахаар шийдвэрлэлээ.

БАЯНХОНГОР АЙМГИЙН ЦАГДААГИЙН ГАЗАР

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна