/ / Хяналт шалгалт зохион байгуулж ажиллаж байна

Хяналт шалгалт зохион байгуулж ажиллаж байна

       Тус газраас нийтээр амрах баяр амралтын өдрүүдэд нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр нэмэлтээр өдөр, орой, шөнийн эргүүлд явган болон дугуйт, хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж төв зам, гэр хороолол, голын зах орчмоор хяналт шалгалт зохион байгуулж ажиллаж байна.

      Дээрх газруудад тээврийн хэрэгслийн болон иргэд, бага насны хүүхдүүдийн хөдөлгөөн ихэссэн байх тул иргэд та бүхэн, хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулж, гол, усны дэргэд тоглуулахгүй байх, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж бүлэг бөөгнөрөл үүсгэхгүй байж, гарч болзошгүй аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлж, халдвар хамгааллын дэглэмээ сахина уу.

БАЯНХОНГОР АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗАР

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна