/ / СОГТУУГААР ҮЙЛДЭГДСЭН ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛИЙГ БУУРУУЛАХ ЗОРИЛГООР “САРХДААС САЛНАА ХӨ” АЯНЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ

СОГТУУГААР ҮЙЛДЭГДСЭН ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛИЙГ БУУРУУЛАХ ЗОРИЛГООР “САРХДААС САЛНАА ХӨ” АЯНЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ

Баянхонгор аймгийн дахь Цагдаагийн газарт 2020 оны эхний 7 сарын байдлаар нийт 286 гэмт хэрэг бүртгэгдсний 59 буюу 20.6 хувь, иргэд, хуулийн этгээдээс ирүүлсэн зөрчлийн шинжтэй 2214 гомдол  мэдээллийн 1002 буюу 45.3 хувийг согтуугаар үйлдэгдсэн байх тул цаашид энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийг бууруулах, таслан зогсоох зорилгоор “Сархдаас салнаа хө” аяныг аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, аймгийн Засаг даргын тамгын газартай хамтран 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд зохион байгуулж байна.

Иймд төрийн болон төрийн бус байгууллага, иргэд та бүхэн аянд идэвхтэй оролцож хамтран ажиллана уу.

            “#САРХДААС_САЛНАА_ХӨ#”

            #АРХИДАЛТААС_ТАТГАЛЗАХАД_АЙМГААРАА_НЭГДЭЦГЭЭЕ#

 

БАЯНХОНГОР АЙМАГ ДАХЬ

ЦАГДААГИЙН ГАЗАР

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна