/ / НЭГДСЭН СУРГАЛТ, ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАВ.

НЭГДСЭН СУРГАЛТ, ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАВ.

Алба хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр “Цагдаагийн газрын 2019 оны сургалтын нэгдсэн төлөвлөгөөн”-д тусгагдсаны дагуу Цагдаагийн газрын даргын 2019 оны А/16 дугаар тушаалаар нэгдсэн сургалт, зөвлөгөөнийг зохион байгууллаа.
Сургалт, зөвлөгөөнд сум дундын цагдаагийн тасгийн дарга, хэсгийн төлөөлөгч болон аймгийн төвд ажиллаж байгаа алба хаагчдыг хамруулж, сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу “Хүний эрхийн талаар”, “Зөв сэтгэлгээ, эерэг хандлага”, “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд анхаарах асуудал”, “Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд анхаарах асуудал”, “Обьект, субьектын судалгаа хийхэд анхаарах асуудлууд”, “Архив, албан хэрэг хөтлөлт” сэдэвт 5 удаагийн 5 цагийн сургалтыг зохион байгуулж, Төрийн албаны тухай хууль, Цагдаагийн албаны тухай хууль, “Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн болон сахилгын дүрэм”-ээр тестийн шалгалт авч, үр дүнг тооцон ажиллаа.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна