/ / СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Цагдаагийн газраас алба хаагчдын сахилга, ёс зүйг дээшлүүлэх, сахилгын зөрчлийн шалтгаан нөхцлийг тогтоож, цаашид сахилга хариуцлагыг дээшлүүлэх, соёл хүмүүжлийн ажил, арга хэмжээ зохион байгуулах зорилгоор 04 дүгээр улирлын сахилгын зөвлөгөөнийг 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр зохион байгууллаа.
Сахилгын зөвлөгөөнөөр 2018 онд алба хаагчдаас гарсан сахилгын зөрчилд дүн шинжилгээ хийж, фокус ярилцлагыг зохион байгуулж, алба хаагчдын албаны мэдлэг ур чадварыг дээшлүүлэх зорилгоор “Мөрдөн шалгах ажиллагаа”-тай холбоотой сахилгын зөрчлийн талаар болон Цагдаагийн алба хаагчийн сахилга ёс зүй, сахилгын дүрмээр алба хаагчдад сургалт орж цаашид сахилга ёс зүйн зөрчил гаргахгүй байх, албаны өндөр хариуцлагатай ажиллах, авлигаас ангид байх баталгаа авч, сахилгын зөрчил гаргасан алба хаагч нартай сахилгын гэрээг байгуулж дүгнэх, 2019 оныг “Алдаанаасаа суралцаж, мэдлэг ур чадвар, ёс зүйн хариуцлагаа дээшлүүлье” уриалгыг хэрэгжүүлэн ажиллахаар тогтов.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна