/ / “ШИЛДЭГ АХЛАХ-2019” АЖИЛ МЭРГЭЖИЛ, УР ЧАДВАРЫН УРАЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛАВ.

“ШИЛДЭГ АХЛАХ-2019” АЖИЛ МЭРГЭЖИЛ, УР ЧАДВАРЫН УРАЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛАВ.

            Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас 2019 онд дэвшүүлсэн зорилт, Цагдаагийн газрын 2019 оны “Соён гэгээрүүлэх ажлын төлөвлөгөө”-ний хэрэгжилтийг хангах, ахлах албан тушаалтны манлайлал, ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 7 хоногийн хугацаатай цагдаагийн газрын ахлах албан тушаалтнуудын дунд “Шилдэг ахлах- 2019” ажил мэргэжил, ур чадварын уралдааныг зохион байгуулав.  

Тус уралдаанд цагдаагийн газрын 9 ахлах албан тушаалтан оролцож, батлагдсан удирдамжийн дагуу хууль эрх зүй, англи хэл, IQ сэтгэн бодох, бие бялдарын шалгалт авч, танин мэдэхүйн “АХА”, “Дартас”-ны тэмцээнүүдийг зохион  байгуулж, нийт 5 шалгуур үзүүлэлтээр алба хаагч тус бүрт 0-70 хүртэл оноогоор үнэлж, дүгнэхэд нийлбэр дүнгээр Урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад М.Баянзул 65 оноогоор нэгдүгээр байр, Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Г.Анхбаяр 63 оноогоор хоёрдугаар байр, Ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Г.Алтанбагана, Хэв журмын ажил хариуцсан ахлах байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч А.Алтантогоо нар 61 оноогоор гуравдугаар байранд тус тус шалгарч, “Өргөмжлөл”, мөнгөн шагналаар шагнагдлаа.

Мөн арга хэмжээний хүрээнд Цагдаагийн газрын ахлах албан тушаалтнуудын нэрэмжилт “Эерэг хандлагыг төлөвшүүлье” 1 сарын аяныг зохион байгуулан ажиллаж байна.

 

БАЯНХОНГОР АЙМАГ ДАХЬ

ЦАГДААГИЙН ГАЗАР

 

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна