/ / САГСАН БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭН ЯВАГДЛАА

САГСАН БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭН ЯВАГДЛАА

Тус газраас Баянхонгор аймаг дахь цагдаагийн газар үүсч хөгжсөний түүхт 75 жилийн ойг угтаж тус аймгийн төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, сагсан бөмбөгийн спортыг хөгжүүлэх, тамирчдын ур чадварыг дээшлүүлэх, хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх, багаар ажиллах чадварыг нэмэгдүүлэх зорилгоор 24 тамирчны бүрэлдэхүүнтэй “Буухиа сагсан бөмбөг”-ийн тэмцээнийг зохион байгуулж, орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр иргэдэд сурталчилсан. Тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Батжаргал, аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ц.Отгонбаяр нар үг хэлж, холбогдох хууль хяналтын байгууллагын удирдлагууд оролцож, тус газрын цахилгаан хөгжмийн “Соёмбо” хамтлаг ая дууны мэндчилгээ дэвшүүллээ. Тэмцээн 2017 оны 06 дугаар сарын 09, 10-ны өдрүүдэд зохион байгуулагдаж, аймгийн төвийн болон хөдөө сумдын нийт 32 байгууллагын 12 баг тамирчид оролцож, хурд хүч, авхаалж самбаагаа дайчлан өрсөлдсөнөөс Тэргүүн байранд Д.Золсүрэн ахлагчтай “Эрдэм” ахлах сургуулийн баг тамирчид шалгарч, өргөмжлөл, цом, алтан медаль, 800.000 төгрөгөөр, Дэд байранд Цагдаагийн хурандаа Б.Оюутболд ахлагчтай цагдаагийн газрын баг тамирчид шалгарч, өргөмжлөл, цом, мөнгөн медаль, 500.000 төгрөгөөр, Гутгаар байранд С.Энхбаяр ахлагчтай, Онцгой байдлын газрын баг тамирчид шалгарч өргөмжлөл, цом, хүрэл медаль, 300.000 төгрөгөөр, Тусгай байранд аймгийн Засаг даргын тамгын газрын баг тамирчид шалгарч цом, 200.000 төгрөгөөр тус тус шагнагдлаа.

 

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна