/ / АЙМГИЙН ЦАГДААГИЙН ГАЗАР ШИНЭ БАЙРТАЙ БОЛЛОО.

АЙМГИЙН ЦАГДААГИЙН ГАЗАР ШИНЭ БАЙРТАЙ БОЛЛОО.

       Баянхонгор аймаг дахь цагдаагийн газрын шинэ барилгыг хүлээж авах нээлтийн ёслолын үйл ажиллагаа боллоо. Шинэ байртай болсноор иргэдэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх, алба хаагчдын ажиллах нөхцлийг сайжруулсан үр дүнтэй ажил болсон юм.

     Энэхүү үйл ажиллагаанд Монгол Улсын Их Хурлын гишүүн Л.Элдэв-Очир, Г.Занданшатар, Монгол Улсын БСШУС-ын сайд Ж.Батсуурь, Батлан хамгаалах яамны дэд сайд н.Дуламдорж, аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, ГХУСАЗЗ-ийн дарга Ц.Отгонбаяр, аймгийн Засаг дарга Г.Батжаргал, Цагдаагийн ерөнхий газрын Санхүү хангамжийн газрын дарга, дэд комиссар Д.Амарсайхан, Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Оюутболд, барилгын гүйцэтгэгч “Хаш гоёо” компаний захирал Ц.Эрдэнээ, тус газрын даргаар ажиллаж байсан цагдаагийн бэлтгэл хурандаа С.Саадэлэг, бэлтгэл хурандаа Ц.Даваадорж, бэлтгэл хурандаа Х.Рэгсүрэн, бэлтгэл хурандаа Я.Цагаанчулуун, бэлтгэл хурандаа Чимэдцэрэн, цагдаагийн хурандаа Д.Мөнхбаяр, ЦЕГ-ын Ахмадын хорооны дарга, бэлтгэл хурандаа Л.Билгээ, тус газрын ахмадууд болон хууль, хяналтын байгууллагын удирдлагууд, иргэд зочид төлөөлөгчид оролцлоо. Барилгын ажлын гүйцэтгэгч байгууллагаар "Хаш гоёо" ХХК ажиллажээ.

Мөн алба хаагчдын ажиллах нөхцөл, боломжийг сайжруулах зорилгоор албан хэрэгцээнд зөөврийн компьютер, автомашин, бусад техник хэрэгсэл хүлээлгэн өгсөн юм.

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна