/ / Зөвлөгөөн зохион байгуулав.

Зөвлөгөөн зохион байгуулав.

Тус газраас аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлтэй хамтран "Гэр бүлийн хүчирхийлэл, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд нийгмийн түншлэлийн багийн ажлын үр дүн, хамтын ажиллагааг бэхжүүлэх нь" аймгийн гуравдугаар зөвлөгөөнийг 2016 оны 04 дүгээр сарын 01, 02-ны өдрүүдэд зохион байгууллаа.

             Зөвлөгөөний эхний өдөр Хүүхэд, гэр бүл хөгжлийн хэлтсийн дарга, Ж.Дуламсүрэн “Гэр бүлийн хүчирхийллийн тухай ойлголт”, мөн хэлтсийн мэргэжилтэн Ц.Мягмарсүрэн “Гэр бүлийн үнэ цэнэ” чуулганы үеэр авсан судалгааны нэгдсэн дүнг танилцуулж, Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Оюутболд “Гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэргийн өнөөгийн нөхцөл байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ”-ний талаар мэдээлэл хийв.

Баянхонгор аймгийн 19 сум, 9 багийн 7 хүний бүрэлдэхүүнтэй “Нийгмийн түншлэлийн баг”-ууд зөвлөгөөнд оролцож, 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр “Гэр бүлийн үнэ цэнэ” сургагч багш бэлтгэх 5 багц хичээлийн сургалтанд хамрагдсан. Зөвлөгөөнийг зохион байгуулсан ажлын хэсгээс “Нийгмийн түншлэлийн баг”-ийн гишүүдэд  зориулсан “Урлагийн тоглолт”-ыг зохион байгуулав.

Зөвлөгөөнд УИХурлын гишүүн, Хууль Зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат, Хууль Зүйн байнгын хорооны ахлах зөвлөх Б.Баасандорж, ЦЕГ-ын ГХТАлбаны ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Г.Арсланхуяг, НХЖХАлбаны ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Я.Наранбаасан, Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн дарга Д.Энхжаргал, Хүүхдийн төлөө үндэсний газрын мэргэжилтэн Б.Ариунтуяа нар урилгаар оролцож, зөвлөгөөнд оролцогчдод мэдээлэл хийв.

  

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна