“Номтой нөхөрлөе” арга хэмжээ


Арга хэмжээний хүрээнд гэрийн номын сандаа “Хамгийн олон номын цуглуулгатай” алба хаагч, ахмад ажилтаныг шалгаруулж, “Эрхийн бичиг”-ээр шагнаж, ТАЛАРХАЛ хадгалуулав. Арга хэмжээнд цагдаагийн ахмад ажилтан, цагдаагийн ахмад Ц.Пүрэвдорж 170 номоор үзэсгэлэн гарган, ном унших арга туршлагаасаа алба хаагч нарт хуваалцлаа.
Мөн алба хаагчдын дунд аймгийн Нийтийн номын сангаас “50 ном хогжил” танин мэдэхүйн хөгжөөнт тэмцээнийг зохион байгуулсан.
Бидний үйл ажиллагааг дэмжин ажилласан аймгийн Нийтийн номын сан, GS кофе шопын хамт олонд талархал илэрхийлье.
НОМЫН ЦАГААН БУЯН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ