/ / АЛБА ХААГЧДАД ХУГАЦААНЫ ЦАГДААГИЙН ЦОЛ, ШАГНАЛ ГАРДУУЛАХ ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА БОЛЛОО.

АЛБА ХААГЧДАД ХУГАЦААНЫ ЦАГДААГИЙН ЦОЛ, ШАГНАЛ ГАРДУУЛАХ ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА БОЛЛОО.

Хууль зүй, дотоод хэргийн яам болон Цагдаагийн ерөнхий газрын шагналаар шагнах, цол олгох, шинээр томилогдсон алба хаагчдаар "Тангараг өргөх" ёслолын ажиллагаа өнөөдөр /2023.07.07/ Баянхонгор аймгийн цагдаагийн газрын “Жагсаалын талбай"-д зохион байгууллаа.
Хууль зүй, дотоод хэргийн яамны шагнал "Хүндэт жуух бичиг"-ээр ЗЦТ-ын ахлах зохицуулагч, цагдаагийн ахмад А.Эрдэнэбал, зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Т.Манал, Эрүүлжүүлэх, саатуулах байрны жижүүрийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч М.Бат-Эрдэнэ,
Цагдаагийн ерөнхий газрын "Хүндэт жуух"-аар зохицуулагч, цагдаагийн дэслэгч Б.Содномдаржаа, жижүүрийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч М.Ариунсанаа нар шагнагдаж, Хугацааны "Цагдаагийн дэд хурандаа" цолоор ЗЦТ-ийн дарга, цагдаагийн хошууч А.Батхуяг, ШУТ-ийн дарга, цагдаагийн хошууч Г.Алтанбагана, Богд сумын сум дундын цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн хошууч И.Ихзаяа, "Цагдаагийн ахмад" цолоор ахлах зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч А.Эрдэнэбал, Мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Д.Буянравжих, сэтгэл зүйч, цагдаагийн ахлах дэслэгч Д.Хоролгарав, хэсгийн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Э.Оюунболд, "Цагдаагийн ахлах дэслэгч" цолоор хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Б.Өсөхбаяр, экологийн асуудал хариуцсан байцаагч, цагдаагийн дэслэгч Г.Сандаг-Очир, зохицуулагч, цагдаагийн дэслэгч Б.Содномдаржаа, хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Б.Амарзаяа, ахлагчаас офицерын бүрэлдэхүүнд шинээр орж "Цагдаагийн дэслэгч" цолоор мөрдөгч, цагдаагийн ахлах ахлагч Ж.Батсайхан, цагдаагийн дэд ахлагч Ц.Ган-Очир, хугацааны "Цагдаагийн сургагч ахлагч" цолоор Монгол банкны гэрээт цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Г.Цогтсайхан, хугацааны "Цагдаагийн ахлагч" цолоор Баянбулаг сумын цагдаа, цагдаагийн дэд ахлагч Х.Бат-Эрдэнэ, Баянговь сумын цагдаа, цагдаагийн дэд ахлагч Д.Батмөнх нар цол, мөрдсөө гардан авав. Цагдаагийн байгууллагад шинээр томилогдсон эрүүгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Ш.Бөхбат, зохицуулагч, цагдаагийн дэслэгч Т.Ёндонжамц, хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч А.Райымбек, Л.Сэргэлэнбаатар, С.Сүхтогтох, бичиг хэргийн эрхлэгч, бичээч, архивч, цагдаагийн дэд ахлагч С.Мөнгөнтуул, харуулын цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.Эрдэнэлхагва, цагдаа-зохицуулагч, цагдаагийн дэд ахлагч Г.Даваадорлиг нар "Цагдаагийн тангараг" шинээр өргөлөө.
- Иргэдийнхээ эрх, эрх чөлөө, амар, амгалан амьдралын төлөө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлэн ажиллаж цол, шагнал гардан авсан нийт алба хаагчдадаа баяр хүргэж, ажлын амжилт хүсье.
Та бүхний мөр ариун, үйлс гэгээн байг!

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна