/ / “ХАЙР ТҮГЭЭЕ” ГЭР БҮЛИЙН ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

“ХАЙР ТҮГЭЭЕ” ГЭР БҮЛИЙН ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Тус газраас “Нандин бүхнээ хамгаалъя” аяны хүрээнд гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлэх, гэр бүлийн боловсрол олгох, цагдаагийн албаны онцлог үнэт зүйлийн сурталчлах, тэдний санал хүсэлтийг сонсох, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор “Хайр түгээе” өдөрлөг зохион байгууллаа. Арга хэмжээний хүрээнд “Оюуны суу билэг” ТББ-тай хамтран “Super jump” сургалт зохион байгуулж, сургалтад хамрагдсан гэр бүлийн гишүүдэд “#Сертификат” гардуулсан.

Мөн алба хаагчид, тэдний гэр бүлийн гишүүдийн дунд “Гар бөмбөгийн тэмцээн”, “Хөгжөөнт тэмцээн” зохион байгуулж, тасгуудын нэрэмжит “Азтан” шалгарууллаа.

НАНДИН БҮХНЭЭ ХАМГААЛЪЯ

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна