/ Мэдээ мэдээлэл / Мэдээ мэдээлэл / ИРГЭДИЙН АНХААРАЛД !!!

ИРГЭДИЙН АНХААРАЛД !!!

ИРГЭДИЙН АНХААРАЛД !!!

       Ойрын өдрүүдэд нийт нутгаар усархаг аадар бороо орох тул гэнэтийн үер усны аюулаас сэрэмжлүүлж байна.

Иргэд та бүхэн:

  • Голын усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэж, үерлэж байгаа тул болгоомжтой байж, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх
  • Цаг агаарын сэрэмжлүүлэх мэдээ, мэдээлэлтэй цаг тухай бүрд нь танилцаж болзошгүй гэнэтийн үер усны аюул, цаг агаарын аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх,
  • Гэр, хашаа, саравч, орон байраа гуу жалга, голын ойролцоо барьж суурьшихгүй байх,
  • Бага насны хүүхдийг гол усны ойролцоо тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах,
  • Үерийн ус зайлуулах суваг шуудуу татах, далан хашлага барих зэргээр өөрийн болон бусдын амь нас , эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлэх,
  • Голын усны түвшин нэмэгдэж, үерийн байдалд шилжсэн үед гармаар зорчихгүй зориулалтын гарцтай газраар зорчих,
  • Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ голын усанд орохгүй байж, өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндийг хамгаална уу.

БАЯНХОНГОР АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗАР

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна