/ / Цагдаагийн хошууч Х.Амартүвшин:Төмөр замын бүтээн байгуулалтын ажилд 1100 гаруй тээврийн хэрэгслийн аюулгүй байдлыг хангаж ажиллалаа

Цагдаагийн хошууч Х.Амартүвшин:Төмөр замын бүтээн байгуулалтын ажилд 1100 гаруй тээврийн хэрэгслийн аюулгүй байдлыг хангаж ажиллалаа

2020-09-04
Цагдаагийн хошууч Х.Амартүвшин:Төмөр замын бүтээн байгуулалтын  ажилд 1100 гаруй тээврийн хэрэгслийн аюулгүй байдлыг хангаж ажиллалаа

Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтсийн техниктын ахлах мэргэжилтэн цагдаагийн хошууч Х.Амартүвшинтэй ярилцлаа.

Эх сурвалж: Өдрийн сонин

-Төмөр замын бүтээн байгуулалтад Тээврийн цагдаагийн албанаас ямар үүрэг оролцоотой ажиллав?

-Монгол Улсын анхны төмөр замын бүтээн байгуулалтын ажилд “Тээврийн цагдаагийн алба”-ны нэрийн өмнөөс Чингэлтэй дүүргийн замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч ахмад  н.Сэргэлэнбаатарын хамтаар оролцоод ирлээ.

2019 оны аравдугаар сард энэ ажил нь хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахгүй байгаа учраас тээврийн цагдаагийн албатай хамтран ажиллах нь зүйтэй юм байна гэсэн шийдвэр гарснаар хамтран ажиллах болсон. 

Бид   тээврийн цагдаагийн алба, жанжин штабын даргын тушаалаар шуурхай удирдлагын бүлэгт орж Дорноговын Зүүнбаянгаас Өмнөговийн Цогтцэций хүртэлх 416 км төмөр замын бүтээн байгуулалтанд үүрэг гүйцэтгэсэн юм. Ерөнхий гүйцэтгэгч болох  Зэвсэгт хүчний жанжин штабын удирдлаганд 20 гаруй цэргийн анги, 52 аж ахуйн нэгж байгууллагууд оролцсон. Шуурхай удирдлагын харъяанд эхний ээлжинд 0-147км-н замын хөдөлгөөний аюулгүй байдлыг урьдчилан сэргийлэх, тээврийн хэрэгсэл болон жолооч нарын  аюулгүй байдлыг хангах, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх,зөрчил дутагдалыг засах, арга хэмжээ авхаасаа илүүтэйгээр бүтээн байгуулалтын ажилд туслаж, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүднээс оролцсон. 1100 орчим тээврийн хэрэгсэлийн хөдөлмөрийн аюулгүй байдлыг ханган ажиллалаа

-Цагдаагийн байгууллагад хэдэн жил ажиллаж байна вэ?

-Цагдаагийн байгууллагад 18-н жил ажиллаж байна. Би бол цэргийн сургууль төгссөн цэргийн хүн, армид зургаан жил, цагдаагийн байгууллагад 18-н жил зургаан сар ажилсан.

Замын бүтээн байгуулалтад ажиллах хугацаандаа албаа сайн биелүүлсэн хэмээн шагнуулж Монгол Улсын Ерөнхийлөгчөөс “Цэргийн хүндэт медал” гардан авсан.  Ингэж шагнуулсан нь бидэнд маш их урам зориг өгсөн. Тээврийн цагдаагийн албаны нэрийг гаргана гэдэг бол маш бахархмаар.

Хөдөө орон нутагт үүрэг гүйцэтгэхдээ ар амьдралаа хэрэхэн зохицуулж байв?

-Томилолтын зардлыг ар гэрт минь хэрэгтэй гэж цалин дээр нэмэн олгож байсан. Энэ нь ч гэсэн маш их дэм туслалцаа болсон. Тухайн үед хамтран ажиллаж байсан хурандаа Баярцогт, замын цагдаагийн газрын дарга, хурандаа Д.Дашдорж нартаа маш их талархаж байна. Энэ хүмүүсийн ачаар энэ сайхан  бүтээн байгуулалтанд оролцсон. Бид нарын үйл ажиллагааг үргэжлүүлээд  Замын цагдаагийн зохицуулалтын хэлтсийн дарга н.Мягмарбат ахмад, Сүхбаатар дүүргийн замын цагдаагийн  хэлтсийн ахлах дэслэгч  н.Сэр-Од, цэргийн авто шалгахын зохицуулагч н.Батболд нар арван нэгдүгээр сар хүртэл үргэжлүүлэн ажиллаж байгаа.

 

Төмөр замын бүтээн байгуулалтад оролцоход ямар бэрхшээл тулгарч байв?

-Цэргийн сургууль төгссөн болохоор цэргийн хүмүүстэй ажиллахад их дөхөм сайхан байсан. Миний аав ээж Төв аймгийн Жаргалант сумынх. Би тэнд өссөн юм. Жаргалант сум чинь хангай газар шүү дээ. Хангайн хүн говьд үүрэг гүйцэтгэхэд  халуун нар л бага зэрэг хүндрэлтэй юм. Бусдаар бол зүгээрээ.

Эх сурвалж: Өдрийн сонин

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна