/ / “#САРХДААС_САЛНА_АА_ХӨ” АРГА ХЭМЖЭЭНИЙ НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

“#САРХДААС_САЛНА_АА_ХӨ” АРГА ХЭМЖЭЭНИЙ НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Баянхонгор аймагт сүүлийн 3 жилийн хугацаанд үйлдэгдсэн нийт гэмт хэргийн 30-36 хувийг, зөрчлийн 44-59 хувийг согтуугаар үйлэгдсэн гэмт хэрэг, зөрчил эзэлж, энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийг бууруулах зорилгоор аймгийн Засаг даргын 2020 оны А/01 дүгээр захирамжаар “#Архидан согтуурахтай тэмцэх жилийн аян”-ыг зарлаж, аяны хүрээнд үе шаттай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлснээр энэ төрлийн гэмт хэрэг, зөрчил буурсан эерэг үзүүлэлттэй байна.

Аймгийн Засаг даргын захирамжаар батлагдсан жилийн аяныг идэвхжүүлэх, согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийг бууруулах, таслан зогсоох чиглэлээр Баянхонгор аймаг дахь цагдаагийн газраас аймгийн ГХУСАЗЗ, аймгийн ЗДТГ-тай хамтран “#Сархдаас сална аа хө” сарын нөлөөллийн аяныг 2 сарын хугацаанд зохион байгуулж байгаа билээ.

Өнөөдөр тус нөлөөллийн арга хэмжээг идэвхжүүлэх, иргэд олон нийтэд сурталчилах зорилгоор аймгийн спортыг дэмжигч байгууллага, иргэд, клуб, холбоодын зүгээс тус аяныг дэмжиж байгаагаа илэрхийлэн “Сархдаас сална аа” хө, уриан дор нэгдэж, унадаг дугуйн уралдаан, Крекитийн спортын нөхөрсөг тэмцээнүүд зохион байгуулагдлаа.

Нээлтийн үйл ажиллагаанд #Dance Chance бүжгийн хамтлаг, #ТВ-8 телевизийн ерөнхий продюсер .Эрдэнэбаяр, МУСТА .Баярмагнай, ОУ-ын таеквондонгийн дэлхий аваргын алтан медальт, ОУ-ын хэмжээний мастер .Отгонбаяр нар оролцлоо.

БАЯНХОНГОР АЙМАГ ДАХЬ

ЦАГДААГИЙН ГАЗАР

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна