/ / СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Аймгийн Засаг даргын 2020 оны А/01 дүгээр захирамжаар батлагдсан “Архидан согтуурахтай тэмцэх жилийн аян”-ыг эрчимжүүлэх, согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийг бууруулах зорилгоор зохион байгуулагдаж байгаа “Сархдаас сална аа хө” нөлөөллийн арга хэмжээний хүрээнд Баянхонгор аймгийн төрийн байгууллагуудын урьдчилан сэргийлэх орон тооны бус ажилтануудад согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн талаарх өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж, “Архины хор хөнөөл”, “Стресс менежмент” сэдэвт сургалтыг аймгийн Хууль эрх зүйн хэлтэстэй хамтран зохион байгууллаа.

Цаашид аяныг хамтран хэрэгжүүлж, иргэд олон нийтэд  хүргэх ажлыг зохион байгуулахаар боллоо.

Сургалтад хамрагдсан ажилтан, алба хаагч нарт аяныг сурталчилсан дурсгалын зүйлийг гардуулан өглөө.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна