/ / СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Тус Цагдаагийн газрын Хэрэг бүртгэх тасгаас зохион явуулж буй “Харилцаа хандлага “ аяны хүрээнд алба хаагчийн мэдлэг ур чадварыг дээшлүүлэх зорилгоор Дотоод Хэргийн Их сургуулийн Цагдаагийн сургуулийн Эрүүгийн процессын эрх зүйн тэнхимийн багш дэд профессор,  цагдаагийн хошууч Н.Манлайбаатарыг урьж “Эрүүгийн болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны мөн чанар, үзэл баримтлал” сэдэвт сургалтыг зохион явуулж, мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрх бүхий 25 алба хаагчийг хамрууллаа.

Мөн Цагдаагийн газарт үйлдвэрлэлийн дадлага хийж буй сонсогч нарын дадлагын ажлын явц, үйл ажиллагаатай Дотоод Хэргийн Их сургуулийн Цагдаагийн сургуулийн Эрүүгийн процессын эрх зүйн тэнхимийн багш дэд профессор, цагдаагийн хошууч Н.Манлайбаатар танилцлаа.

 

БАЯНХОНГОР АЙМАГ ДАХЬ

ЦАГДААГИЙН ГАЗАР

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна