/ / “ЖОЛООЧ ТАНД ТУСЛАЯ-3” АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

“ЖОЛООЧ ТАНД ТУСЛАЯ-3” АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

“Яараад яахав дээ” арга хэмжээний хүрээнд хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, урьдчилан сэргийлэх, холын замд зорчиж байгаа тээврийн хэрэгслийн жолооч нарын замын алжаал ядаргааг тайлах зорилготой “Жолооч танд туслая” арга хэмжээг аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл,  “Тахилгат цэцэн хайрхан” авто сургууль, “Шинэ үйлс өөд” төрийн бус байгууллагатай хамтран зохион байгуулж, арга хэмжээнд оролцсон иргэд, жолооч нарт аяны зорилго, чиглэлийг тайлбарлан таниулж, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр зөвлөмж, анхааруулга, гарын авлага бэлтгэн тарааж ажиллалаа.

Мөн жолооч, зорчигч нарын дунд “Замын хөдөлгөөний дүрэм”-ээр асуулт, хариултын тэмцээн зохион байгуулж, хамтран зохион байгуулагч байгууллагуудын гарын бэлэгээр шагналаа.

“Замын#хөдөлгөөний#дүрэм,#амьдралын дүрэм”

 

БАЯНХОНГОР АЙМАГ ДАХЬ

ЦАГДААГИЙН ГАЗАР

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна