/ / “НЭЭЛТТЭЙ ӨДӨР” АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

“НЭЭЛТТЭЙ ӨДӨР” АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Тус газраас улсын хэмжээнд зохион байгуулагдаж буй “Яараад яахав дээ” аян, аймгийн Засаг даргын 2020 оны А/01 дүгээр захирамжаар батлагдсан “Соёлтой наадаж-Зохистой амарцгаая” нөлөөллийн арга хэмжээний хүрээнд орон нутгийн замд “Нээлттэй өдөр” арга хэмжээг 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдөр зохион байгууллаа. 

Арга хэмжээний хүрээнд орон нутгийн замаар дамжин өнгөрч байгаа тээврийн хэрэгслийн жолооч, зорчигч нарын дунд “Замын хөдөлгөөний дүрэм”-ээр асуулт, хариултын тэмцээн зохион байгуулж, оролцогч нарт аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Цагдаагийн газар, “Шинэ үйлс өөд” төрийн бус байгууллагуудын хамтран бэлтгэсэн арга хэмжээний лого бүхий аяга, түлхүүрийн оосор, үнэртүүлэгч, шил арчигч зориулалтын шингэн зэргийг бэлэглэж, замын алжаал ядаргааг тайлах зорилгоор кофе, ус, ундаа, дархлаа дэмжих вакусаар дайллаа.  

“Нээлттэй өдөр” арга хэмжээнд оролцсон нийт иргэдэд хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр зөвлөмж өгч, анхааруулга, гарын авлага бэлтгэн хүргэж, аянд нэгдэхийг уриаллаа.

“Замын#хөдөлгөөний#дүрэм,#амьдралын дүрэм”

 

БАЯНХОНГОР АЙМАГ ДАХЬ

ЦАГДААГИЙН ГАЗАР

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна