/ / “ИРЛЭЭ, ЯВЛАА,ЦЭВЭР” БАЙГАЛЬ ЭН ТЭРГҮҮНД ЦЭВЭРЛЭГЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

“ИРЛЭЭ, ЯВЛАА,ЦЭВЭР” БАЙГАЛЬ ЭН ТЭРГҮҮНД ЦЭВЭРЛЭГЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Цагдаагийн ерөнхий газрын Экологийн цагдаагийн албанаас зохион байгуулж буй “Ирлээ, явлаа, цэвэр”, “Байгаль эн тэргүүнд” аяны хүрээнд Эрүүгийн цагдаагийн тасгийн экологийн асуудал хариуцсан байцаагч нар Баянхонгор сумын Засаг даргын Тамгийн газрын алба хаагчид болон “Цэвэр хот” ХХК-тай хамтран Түйн голын сав орчимын 5 км газрын хогийг цэвэрлэж, байгаль орчноо хамгааллаа.

Арга хэмжээний хүрээнд гол орчмоор амарч, аялаж байгаа иргэдэд аяны зорилго чиглэлийг танилцуулж, аянд нэгдүүлэн, урьдчилан сэргийлэх чиглэлээр бэлтгэсэн, зурагт хуудас, гарын авлага тарааж ажиллалаа.

 

БАЯНХОНГОР АЙМАГ ДАХЬ

ЦАГДААГИЙН ГАЗАР

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна