/ / Цагдаагийн хурандаа О.Зоригт: Алба хаагчдыг чадавхжуулах, тогтвор суурьшилтай ажиллуулахад анхаарах ёстой

Цагдаагийн хурандаа О.Зоригт: Алба хаагчдыг чадавхжуулах, тогтвор суурьшилтай ажиллуулахад анхаарах ёстой

Цагдаагийн байгууллагын түүхт 99 жилийн ойн босгон дээр Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны дарга, цагдаагийн хурандаа О.Зоригттой ярилцлаа. 

Эх сурвалж: "Өдрийн сонин"

Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын алба байгуулагдаад багагүй хугацаа өнгөрч, олон шинэлэг ажил, арга хэмжээг зохион байгууллаа. Алба байгуулагдсанаас хойш ажлын ямар үр дүнтэй байна вэ?

Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын алба байгуулагдаад хоёр  жил орчим болж байна.  Олон улсын түвшинд “мэдээлэлд суурилсан цагдаагийн үйл ажиллагаа” гэсэн ойлголт бий болж, дэлхийн зарим улс орнуудын цагдаагийн байгууллага хэрэгжүүлээд явж байна. Мэдээлэлд суурилсан цагдаагийн үйл ажиллагаа гэдэг нь мэдээллийн санд мэдээлэл цуглуулах, төрөлжүүлж системчлэх, боловсруулах, түгээх, хуваалцах, ашиглах, хадгалах үйл ажиллагааны талаарх өргөн хүрээтэй бөгөөд ухаалаг програм хангамж, хиймэл оюун ухаан, их өгөгдлийн сан гэх мэт мэдээллийн технологийн орчин үеийн дэвшилтэт шийдлүүдтэй шууд холбоотой ойлголт юм

Цагдаагийн ерөнхий газрын 2018 онд Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар гэмт хэрэг, зөрчлийн талаарх мэдээ, мэдээллийг хүлээн авах, бүртгэх,  дамжуулах,  шуурхай удирдлага зохицуулалтаар хангах, шийдвэрлэлтийн байдалд нь хяналт тавих үүрэг бүхий “жижүүрийн” гэж нэрлэгддэг байсан нэгжүүд, цагдаагийн байгууллагын хэмжээнд харилцаа холбоо, мэдээллийн технологийн ашиглалт, бодлого, хөгжлийн асуудлыг хариуцсан нэгжүүд, мэдээлэл, судалгаа, дүн шинжилгээний чиг үүрэг бүхий нэгжүүдийг нэгтгэн зохион байгуулж, манай албыг байгуулсан нь Монгол Улс “мэдээлэлд суурилсан үйл ажиллагаатай цагдаа”-тай болох чиглэлээр хийгдсэн нэг том алхам гэж би боддог.

Алба байгуулагдсанаас хойшхи хугацаанд албаны хамт олон бид олон ажлыг амжуулж, хийж гүйцэтгэсний заримаас дурдъя. Бид албаныхаа дүрэм, дотоод журмыг боловсруулж, албаны болон харьяа нэгжүүд, ажлын байр бүрийн чиг үүрэг, зорилго, зорилтыг тодорхойлохоос ажлаа эхэлсэн.

Мөн албаныхаа алсын хараа, эрхэм зорилго, үнэт зүйлс, дунд хугацааны хөгжлийн бодлого, стратегийг тодорхойлж, үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалтыг шинэчилж, алба хаагчдаа мэргэшүүлэх, чадавхжуулах, судалгаа, дүн шинжилгээний ажилд олон улсын стандарт, шинэ арга, аргачлалыг нэвтрүүлэх, цагдаагийн байгууллагын мэдээллийн сангуудын уялдаа холбоог сайжруулж, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаанд ашиглах боломжийг нь нэмэгдүүлэх, цагдаагийн байгууллагын хэмжээнд “дижитал шилжилт”-ийг эхлүүлэх зэрэг томоохон зорилтуудыг дэвшүүлэн тавьж, хэрэгжүүлж ажиллаа.

Техник, технологийн ололт, шинжлэх ухааны дэвшилтэт арга, аргачлал, шийдлийг нэвтрүүлж, иргэдэд үзүүлэх цагдаагийн анхан шатны ажил, үйлчилгээний  шуурхай байдал, хүртээмж, чанарыг дээшлүүлэх нь манай албаны үндсэн чиг үүргийн нэг. Энэ чиглэлээр бид цөөнгүй ажлыг санаачлан хэрэгжүүллээ. Тухайлбал, цагдаагийн байгууллагын хэмжээнд хоногийн хугацаанд ажилласан хүн хүч, техник, тусгай хэрэгсэл, хүлээн авсан гэмт хэрэг, зөрчлийн дуудлага, мэдээлэл, зохион байгуулсан хойшлуулшгүй ажиллагаа, эрэн сурвалжлалт, зарлан мэдээлэл, таслан зогсоосон, илрүүлсэн гэмт хэрэг, зөрчил, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, урьдчилан сэргийлэх ажил, арга хэмжээний талаарх бүрэн хэмжээний мэдээллийг бүртгэх боловсруулах, дүн шинжилгээ хийх боломж бүхий програм хангамжийг шинээр боловсруулж үйл ажиллагаандаа  нэвтрүүлсэн, тус албаны харьяа Лавлагааны сангаас иргэд, цагдаагийн алба,нэгжүүд болон төрийн бусад байгууллагуудад лавлагаа, тодорхойлолтыг улсын хэмжээнд нэг цэгээс олгож, үүнд хугацаа их орж, хүлээлт үүсч чирэгдэл гардаг байсныг аймаг, дүүргийн цагдаагийн газар, хэлтсээс болон үйлчилгээний нэгдсэн төвүүдээр олгодог болгосноор үйлчилгээний шуурхай байдал сайжирсан, цагдаа, дотоодын цэргийн байгууллагын хэмжээнд ашиглагдаж буй бүх компьютерыг “Microsoft” компаний албан ёсны лицензтэй үйлдлийн систем, хэрэглээний программ хангамжтай болгосноор цахим мэдээллийн аюулгүй байдлын эрсдэл буурч, төрийн байгууллагуудаас албан ёсны лицензтэй програм хангамж ашиглаж байгаа анхны байгууллага болсон, файл менежментийн “Cloud” системийг нэвтрүүлж эхэлсэн, цахим архив үүсгэх, нэгж, алба хаагч файлаа “Cloud” серверээр солилцох, хадгалах, нөөцлөх, төрийн бусад байгууллагуудтай мэдээлэл харилцан солилцох ажлыг төлөвлөн хэрэгжүүлж байгаа зэргийг дурдаж болно. Товчхондоо манай хамт олон цагдаагийн байгууллагын үндсэн чиг үүргийн хэрэгжилтэд дэмжлэг болох чамгүй олон ажлыг өнгөрсөн хугацаанд амжуулж чадсан гэж дүгнэн хэлж болно.

Бүтэц, зохион байгуулалтын хувьд ямар шинэчлэлт хийсэн бэ? Албаныхаа алсын хараа, эрхэм зорилго, үнэт зүйлсийг тодорхойлно гэдэг алба хаагчдынхаа албандаа хандах хандлагыг дээшлүүлж, ажлын үр дүнд ахиц гаргах бас нэг том үзүүлэлт гэж харж байна?

Орон тоо, төсөв нэмэгдүүлэхгүйгээр зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлт хийж, тус албыг байгуулсан. Албаны чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардлагатай захиргааны удирдлагын, дүн шинжилгээ, судалгааны, статистик мэдээллийн, мэдээлэл, холбооны технологийн, мэдээлэл, шуурхай удирдлагын болон онцгой нөхцөл байдлын шуурхай удирдлага, зохицуулалтын чиглэлээр мэргэшсэн үйл ажиллагаа явуулах зохион байгуулалтын нэгжүүдтэй, ТЦА-ны Замын цагдаагийн газар, төмөр зам дахь цагдаагийн газар, НЦУГ, нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагад Шуурхай удирдлагын хэлтэс, тасгууд ажиллаж байна. Нэмж мэдээллийн аюулгүй байдлыг хариуцсан нэгжтэй болгох зайлшгүй шаардлага бий.

Алба байгуулагдсанаар мэдээлэл хүлээн авах, шуурхай удирдлага, зохицуулалтаар хангах, харилцаа холбоо, мэдээллийн технологийн техник хэрэгслийн ашиглалт, бэлэн байдал, хангалтын болон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх, мэдээллийн сан бүрдүүлэх, судалгаа, дүн шинжилгээний ажил эрхлэх чиг үүргүүд нэгдсэн удирдлага, зохион байгуулалтад орсон. Энэ нь цагдаагийн байгууллагад урьд өмнө байгаагүй, шинэ бүтэц юм.

        Бид алсын хараагаа албаны нийт алба хаагчдад үргэлж урагш тэмүүлж, сэтгэж, шинийг санаачилж, нэвтрүүлж, суралцаж, бүтээж, хөгжиж, бусдаас нэг алхам урд алхаж, аливаад манлайлж, албаараа, хамт олноороо бахархаж явах хандлагыг төлөвшүүлэх зорилгоор “Цагдаагийн байгууллагын хөгжил дэвшлийн хөтөч, мэргэшсэн, манлайлагч алба байна” хэмээн томьёолж албажуулсан. Эрхэм зорилго, үнэт зүйлс маань ч ийм агуулгатай. Бас манай алба “дэвшилтэт технологи, мэдээллийн ухаалаг тогтолцоо, эрэлтэд нийцсэн үр дүнтэй судалгаа, шуурхай ажиллагаа” гэсэн уриатай.

Цагдаагийн байгууллагад Шуурхай удирдлагын үйл ажиллагааг хангаж ажиллана гэдэг маш чухал. Энэ ажиллагааг хангахад танай албаны үүрэг оролцоо маш өндөр. Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн байнгын үйл ажиллагааг хангахад ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?

Шуурхай удирдлага, зохицуулалт гэдэг нь цагдаагийн байгууллага, алба хаагчийн бүх төрлийн ажил, үйлчилгээг хамгийн боломжит богино хугацаанд хэрэгжүүлэхэд чиглэсэн арга, ажиллагаа юм.

Анх 2010 онд БНСУ-ын урт хугацааны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлсэн МОН-7 төслийн хүрээнд олон улсын жишгээр гал түймэр, гамшиг осол, гэмт хэрэг, зөрчил, эмнэлгийн яаралтай тусламжийн талаарх дуудлага, мэдээллийг хүлээн авах, бүртгэх, хуваарилах, төрөл, мэргэжлийн албадын үйл ажиллагааг уялдуулан холбож, шуурхай удирдлагаар хангах чиг үүрэгтэй Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийг байгуулснаас хойш 10 жил өнгөрч байна.

Энэ үйл ажиллагаанд ашиглаж байгаа “EIN” программ хангамжийг хөгжүүлж, орчин үеийн техник, тоног төхөөрөмжүүдтэй зохицон ажиллах боломжийг энэ оны эхэнд бүрдүүлснээс гадна ноцтой гэмт хэргийн талаар цагдаагийн төв байгууллагын удирдлагад мессеж /SMS/-ээр шуурхай мэдээлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс яаралтай тусламжийн дуудлага, мэдээллийг мессэжээр хүлээн авах боломжтой болсон. Өөрөөр хэлбэл, нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагын жижүүрүүд болсон нэг үйл явдлын талаар дунджаар 4-8 албан тушаалтанд утсаар давтан танилцуулж, үүнд багагүй хугацаа зарцуулж, энэ нь шуурхай ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлдэг байсныг өөрчилсөн гэсэн үг.

Гэмт хэрэг, зөрчилд холбогдсон цагдаагийн алба хаагчтай холбоотой мэдээллийг холбогдох ажилтан бүрт утсаар залгаж мэдээлдэг байсан хуучин практикийг мөн халж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын удирдлага, Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Ёс журмын хэсгийг мэдээ, мэдээллээр нэгэн зэрэг шуурхай хангаж, шалгаж, шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих боломж бүрдсэн.

Энэ дашрамд үүсэн байгуулагдсаныхаа 10 жилийн ойгоо удахгүй тэмдэглэх гэж буй Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн үе үеийн удирдлага, ахмад ажилтнууд, одоо ажиллаж байгаа  хамт олонд ойн баярын мэндчилгээ дэвшүүлж, ажил хөдөлмөрийн өндөр амжилт, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Гэмт хэргийн шалтгаан нөхцөл, нөлөөлөх хүчин зүйлсийг бодитой тодорхойлж иргэд, олон нийтэд сурталчлах, мэдээлэх ажлыг эрчимжүүлэхэд мэдээлэл, судалгаа, дүн шинжилгээний ажил гол үүрэг гүйцэтгэдэг. Тус хэлтсийн үйл ажиллагаа хэрхэн өргөжиж байна вэ? Иргэд сар, улирал бүрийн мэдээллийг цахим хуудаснаас мэдэх бүрэн боломжтой болсон нь тэдний талархлыг хүлээсэн том ажил гэж хардаг. Энэ талаар танай албаны бодлого, зорилго, чиглэл ямар байгаа вэ?

Мэдээллийн ухаалаг тогтолцоо бүрдүүлж, эрэлтэд нийцсэн судалгаа, дүн шинжилгээ хийх, оновчтой дүгнэлт, санал, зөвлөмж боловсруулж, гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг төлөвлөх зохион байгуулах, цагдаагийн байгууллагын дунд болон урт хугацааны бодлого, стратегийг тодорхойлох чиглэлээр удирдлагын шийдвэр гаргах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх нь бидний бодлого, үйл ажиллагааны нэг хэсэг.

Судалгаа, дүн шинжилгээний ажлын төрөл, тоог нэмэгдүүлэх, шинэ арга, аргачлалыг нэвтрүүлэх, онол, практикийг ойртуулахыг зорьж байгаа. Монгол Улсад бүртгэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдлын талаарх товхимлыг жил бүр хэвлүүлж, нийтийн хүртээл болгохоос гадна сар тутам цагдаагийн байгууллагын хэмжээнд бүртгэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн статистик мэдээллийг видео хэлбэр /шторк/-ээр бэлтгэж, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, вэб сайт, олон нийтийн сүлжээгээр тархаах ажлыг Урьдчилан сэргийлэх хэлтэс, Хэвлэл, мэдээллийн төвтэй хамтран зохион байгуулж байна.

Түүнчлэн “Дүн шинжилгээ, судалгаа хийх журам”-ыг шинээр боловсруулж батлуулснаар гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдлыг судлах, дүн шинжилгээ хийх ажил тогтмолжиж, тодорхой ахиц гарч байна. Алба, нэгж, нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагын Судалгааны багууд өнгөрсөн 2019 онд 627 судалгаа, дүн шинжилгээний  ажил гүйцэтгэсэн байгаа. Цаашид бид тоо төрлийг нэмэгдүүлэхээс гадна чанарыг сайжруулах, судалгаа, дүн шинжилгээний ажлын үр дүнг практикт нэвтрүүлэхэд онцгой анхаарч ажиллах болно.

Энэ оны эхний хагас жилд Хууль зүй, дотоод хэргийн яамны ГХУСАЗЗ-ийн санхүүжилтээр Шинжлэх ухаан, технологийн их сургуультай хамтран хууль зүйн салбарт анх удаа системийн динамикийн загварчлалыг ашиглаж, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 2009-2019 оны гэмт хэрэг, зөрчлийн төлөв байдлын судалгааг хийлээ.

Энэхүү загвараар гэмт хэрэг, зөрчлийн дунд болон урт хугацааны таамаглалыг дэвшүүлж, туршилт симуляциар шалгах, цаашдын хандлага, төлөв, хэрэгжүүлэх арга хэмжээг тус тус тодорхойлох боломжтой юм.

Мал хулгайлах гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг судалж, зөвлөмж боловсруулсны дагуу ЦЕГ, Мал эмнэлгийн ерөнхий газрын хамтран ажиллах санамж бичгийг байгуулж, Малын гарал үүсэл, гэрчилгээний мэдээллийн санг мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр ашиглах боломжтой боллоо.

Мөн “Тээврийн хэрэгслийн хурд хэтрүүлснээс шалтгаалан үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдал”, “Хүүхдийн эсрэг үйлдэгдсэн хүчиндэх гэмт хэргийн нөхцөл байдал”, “Насанд хүрээгүй хүн амиа хорлож байгаа шалтгаан нөхцөл”, “Мотоциклоор үйлдэгдсэн зам тээврийн ослын нөхцөл байдал” зэрэг тодорхой төрлийн гэмт хэрэгт судалгаа, дүн шинжилгээг хийж, цаашид анхаарах асуудал, хэрэгжүүлэх ажлын чиглэл, санал зөвлөмжийг холбогдох алба, нэгжүүдэд хүргүүлсэн.

 Цагдаагийн байгууллага жилээс жилд мэдээлэл, холбоо, технологийн хувьд шинэлэгдэж, дэлхийн цагдаагийн алба хаагч нартай мөр зэрэгцэн ажиллахын төлөө хичээж, үүнийгээ дагаад алба хаагчдын мэдлэг, мэргэшил дээшилж байна. Энэ хүрээнд хэрхэн өргөжин тэлэв, цаашид хэрхэх талаар товч мэдээлэл өгнө үү?

Бид 2019 онд цагдаа, дотоодын цэргийн байгууллагын холбоо, мэдээлэл, технологийн чиглэлээр 1990-2019 он хүртэлх хугацаанд баримталж ирсэн бодлого, үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийж, дүгнэлт, саналаа ЦЕГ-ын даргын зөвлөлд танилцуулсан.

Өнөөдрийн байдлаар цагдаагийн байгууллага 56 төрлийн программ хангамж ашиглаж, 30 гаруй төрлийн мэдээллийн сан бүрдүүлж, бие бүрэлдэхүүний 50 орчим хувь нь холбооны техник хэрэгслээр, 40 хувь нь бэлэн бус торгуулийн төхөөрөмжөөр, 60 хувь нь компьютерын техник хэрэгслээр хангагдсан, хүн ам су

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна