/ / 2019 онд алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлсэн, ажиллах орчныг сайжруулах чиглэлээр хийсэн онцлого ажлууд

2019 онд алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлсэн, ажиллах орчныг сайжруулах чиглэлээр хийсэн онцлого ажлууд

1. Тус газраас 2019 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 381,6 / гурван зуун наян нэгэн мянга зургаан зуун сая/ төгрөгийн төсөвт өртөгтэй бэлтгэлийн төв барих барилгын ажлын гүйцэтгэгчээр “Гал гэрэл” констракшн хязгаалагдмал хариуцлагатай компани шалгарч, барилгын суурийн ажлыг 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс эхлүүлэн ажилласан. Барилгын ажлын гүйцэтгэлийг батлагдсан зураг төсвийн
дагуу, гэрээний хугацаанд чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэн 2019 оны 9 дүгээр сарын 20-ний
өдөр улсын комисс хүлээн авсан.

 

2. Цагдаагийн газрын иргэдэд үйлчлэх хүлээлгийн танхимд засвар хийлгэв. Арван тавны цагдаагаас үүсэлтэй цагдаагийн байгууллагын түүхэн уламжлалыг алба хаагчид, олон нийт, хүүхэд залуучуудад
таниулж, эх оронч үзлийг төлөвшүүлсэн.

 

3. Цагдаагийн ерөнхий газрын Санхүү аж ахуйн албаны түүхт 80 жилийн ойн хүрээнд Цагдаагийн газраас шинээр гэр бүл болсон, өөрийн эзэмшил газаргүй тогтвор суурьшилтай ажиллаж байгаа 20 алба хаагч
нарт шинэ суурьшлийн бүс бүсэд Сумын засаг даргын тамгын газартай хамтран ажиллах гэрээнд тусгагдсаны дагуу Цагдаагийн газрын алба хаагчид амьдрах нэг гудамжны газар авахаар харилцан тохиролцсон.

 

4. Цагдаагийн газрын радио холбооны хэвийн ажиллагааг хангах зорилгоор Баян-овоо сумын нутаг дэвсгэрт байрлах УРС-115-р станц дээр Kenwood TK750 маркын дахин дамжуулах станц 1 шинээр байрлуулзн хэвийн ажиллагааг ханган ажиллаж байна.

 

5. Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хүнлэг бусаар харьцах, алба хаагчдаас гэмт хэрэг зөрчилд өртөж
хохирохоос урьдчилан сэргийлэх зорилгоор тус газрын “Тусгайлан бэлтгэсэн мэдүүлэг авах”,  “Уулзалт, мэдүүлгийн”, “Насанд хүрээгүй хүнээс мэдүүлэг авах”, “Эд мөрийн баримт хадгалах” нийт 7 өрөөнүүдийг дуу, дуу дүрсний бичлэг хийх хүчин чадал бүхий камер, хяналтын дэлгэцтэй болгох төсвийг гарган Аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлд хүргүүлж 3.1 сая төгрөгийг шийдвэрлүүлж Монгол улсын стандарт MNS6423:2013 шаардлагыг хангасан 7 ширхэг камерыг суурилуулан хяналтын дэлгэцийг Мөрдөн байцаах тасгийн даргын өрөөнд байрлуулан өдөр тутам хяналт тавин ажиллаж байна.

 

6. Байгууллагын гадаад, дотоод өнгө үзэмжийг сайжруулах зорилгоор цэцэрлэгт хүрээлэнгийн 350м хашаа, мэдээллийн гэрэлт самбар, усан оргилуур зэргийг будаж сэргээн засварлах ажлыг хийж гүйцэтгэсэн.

 

7. Цагдаагийн байгууллагын нэгдсэн сүлжээний хурдыг нэмэгдүүлэх ажлын хүрээнд Skynetwork компаний сүлжээг холбоход шаардлагтай 3.4 сая төгрөгийн хөрөнгийн асуудлыг шийдвэрлэж үнэ төлбөргүй суурилуулан 5mb хурдтай ашиглаж байсан цагдаагийн байгууллагын нэгдсэн сүлжээг 10mb болгон хурдыг 2 дахин нэмэгдүүлсэн.

 

8. Тус газраас Хууль зүйн сайдын 2015 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн А/188 тоот тушаалыг хэрэгжүүлэх зорилгоор бэлэн бус хэлбэрээр торгууль оногдуулах багажны / POLICE RAIDER/ хэрэгцээг сум бүрт нэмэгдүүлэх, сумдын хэсгийн төлөөлөгч, цагдаа нарыг бэлэн бус торгуулийн машин бусад шаардлагатай техник хэрэгслээр хангуулахаар Баянхонгор аймгийн нийт 16 сумын хэсгийн төлөөлөгч, цагдаа нарт нутгийн захиргааны байгууллагаар нийт 16 ширхэг Cat, Ruggear,  Samsung X Cover төхөөрөмжийг шийдвэрлүүлэн, Цагдаагийн ерөнхий газрын Санхүү, аж ахуйн албанаас олгогдсон 35 ширхэг Samsung X Cover гар утас, 3 ширхэг Samsung tab active 2 ирснийг Эрүүгийн цагдаагийн тасаг, Шуурхай удирдлагын тасаг, Мөрдөн байцаах тасаг, Хэрэг бүртгэх тасаг, Нийтийн хэв журам хамгаалах тасаг, Замын цагдаагийн тасгуудад, Эрдэнэцогт сумын хэсгийн төлөөлөгч, цагдаа нарт хувиарлалт хийж ажилласан. Мөн 2019 онд Жинст, Баацагаан, Өлзийт, Баян-өндөр, Баян-овоо сумдын засаг дарга нарт танилцуулж ажилласнаар тус сумдуудад шинээр Samsung X Cover гар утас принтерын хамт шийдүүлэн олгуулсан.

 

 

9. “Шаргалжуут рашаан сувилал”-ын газарт засвар үйлчилгээ хийлгэв.

 

10. Баянхонгор аймгийн Өлзийт сумын нутаг дэвсгэрт замын хөдөлгөөний хяналтын постын барилгыг 2019
оны 11 дүгээр сард автозамын сангийн хөрөнгөөр ашиглалтад оруулав. Тус замын хөдөлгөөний
хяналтын постонд Өвөрхангай-Баянхонгор-Говьалтай аймгуудын чиглэлийн тээврийн хэрэгслийн
хөдөлгөөнд хяналт тавьж, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр алба хаагч нар 24 цагийн
үүрэг гүйцэтгэж байна.

 

11. Алба хаагч нарын аюулгүй байдлыг хангах зорилгоор Цагдаагийн ерөнхий газар болон орон нутгийн
удирдлагуудаас 25 ширхэг энгэрийн камерыг шийдвэрлэж өгөв.

 

12. Баянхонгор сумын засаг даргын тамгын газраас зам цагдаагийн тасагт радио холбооны хүрэлцээ, хэвийн ажиллагааг хангах зорилгоор 10 ширхэг гар станц олгов.

 

13. Алба хаагч болон гэр бүлийн гишүүдээс гаргасан санал, хүсэлтийг үндэслэн төрийн алба хаагчдын орон сууцанд хөнгөлөлттэй үнээр 5 алба хаагч байраар хангах ажлыг зохион байгуулсан. Хашаа байшин болон гэрт амьдардаг 10 алба хаагч, 20 ахмад настанд тус бүр 1 тн нүүрсийг хөнгөлттэй үнээр олгосон. Цагдаагийн газрын туслах аж, ахуйгаас алба хаагч нарт 258 кг мах, 100 кг сүү, цагаан идээг олгосон.

 

14. Алба хаагчдын нийгмийн баталгааг хангах, амьдрал ахуйтай танилцаж, санал хүсэлтийг нь сонсох зорилгоор удирдлагын баг 25 алба хаагчдын ар гэрээр орж санал хүсэлтийг нь сонсож, байгууллагын сэтгэл зүйчийн зүгээс 12 асуулга бүхий сэтгэл ханамжийн судалгааг авч ажиллалаа. Дээрх арга хэмжээний
хүрээнд 1 алба хаагчийн гэр бүлийг ажлын байраар хангаж, 3 алба хаагчид дундын сангаас 150,000 төгрөгийн мөнгөн тусламж үзүүлж, нэг алба хаагчийн гэр өргөө цагаан гэрийн гэрийн түлхүүрийг гардуулсан.

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна