/ Мэдээ мэдээлэл / Мэдээ мэдээлэл / 2018 онд алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэсэн, ажиллах орчныг сайжруулах чиглэлээр хийсэн онцлого ажлууд

2018 онд алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэсэн, ажиллах орчныг сайжруулах чиглэлээр хийсэн онцлого ажлууд

1. Замын хяналтын пост барих төсөвт Бууцагаан сумын Байдрагийн гүүрний пост орж, тендерт шалгарсан “Сагсайн Өргөө “ ХХК барилгын ажлыг гүйцэтгэн 2018 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр хүлээж авч ашиглалтад оруулсан.

 2. Аймгийн ГХУСААЗөвлөлд санал тавьж, Баянхонгор сумын төв гудамж замын хэвтээ тэмдэглэлийг шинэчлэх талаар замын сангаас 15,0 сая төгрөгийн хөрөнгө гаргуулан, тэмдэглээг хийлгэн хүлээн авсан.

3. Алба хаагчдын бие бялдарын бэлтгэлжилтийн түвшинг хангах, дадлага сургуулилт явуулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах нөхцөл боломжийг бүрдүүлэх зорилгоор Цагдаагийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д “Цагдаагийн алба хаагч, ажилтны мэргэжлийн бэлтгэл, давтан болон албаны сургалт явуулах сургалтын төвийг аймаг нийслэлд бүсчлэн байгуулж болно” гэж заасны дагуу “Албаны бэлтгэлийн танхим”-ын /556,36 м2 талбайтай/ барилга бариулах зураг төсвийг “Цесда” ХХК-аар хийлгэж, 2019 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар бариулахаар төсөвт суулгасан.

4. Алба хаагчдын ажиллах нөхцөл бололцоог хангах чиглэлээр иж бүрэн компьютер 5, зөөврийн компьютер 2, принтер 3, цаас хэрчигч 1,  гар станц 7,  ширхэг мотоцикл 2, Уаз-2206 автомашин 1, бэлэн бусаар торгууль ногдуулах машин 6, эрүүлжүүлэх саатуулах байранд Зүрх сэхээн амьдруулах зориулалттай 35.0 сая төгрөгийн үнэтэй Д филяоторын аппарат 1, согтуурал хэмжигч багаж 1 ширхгийг тус тус шинээр авч үйл ажиллагаандаа ашиглаж байна.

 

5. ЦГ-ын албаны өрөөнүүдийн дугаарлалтын байдлыг харуулсан самбарыг хүлээлгийн танхимд байрлуулсан.

6. Жижүүрийн шуурхай албаны нууцлал аюулгүй байдлыг хангах үүднээс өрөөнд смарт цоожыг суулгав.

7. ЖША-нд ирсэн хоногийн мэдээг урсдаг самбараар иргэдэд хүргэдэг байхаар хүлээлгийн тамхимд электорон самбарыг шинээр хийж байрлуулсан.

8. Алба хаагч болон гэр бүлийн гишүүдээс гаргасан санал, хүсэлтийг үндэслэн төрийн алба хаагчдын орон сууцанд хөнгөлөлттэй үнээр 3 алба хаагч, 2 алба хаагчдын гэр бүлийн  гишүүнийг эмчилгээнд хамруулах, 3 алба хаагчийн гэр бүлийн гишүүнийг ажлын байраар хангах ажлыг зохион байгуулсан. Хашаа байшин болон гэрт амьдардаг 6 алба хаагч,20 ахмад настанд тус бүр 1 тн нүүрсийг хөнгөлттэй үнээр олгосон. Цагдаагийн газрын туслах аж, ахуйгаас алба хаагч нарт 366 кг мах, 100 кг сүү, цагаан идээг олгосон.

9. Тус газраас “Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын соёлыг төлөвшүүлэх хөтөлбөр”-ийг сурталчилан таниулах, хэрэгжилтийг хангаж, удирдах ажилтны манлайлал, алба хаагчдын хариуцлага, хандлага, сэтгэл ханамжийг дээшлүүлж, цагдаад итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлэх чиглэлээр Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны А/135 дугаар тушаалаар батлагдсан “Эрүүл цагдаа хөтөлбөр”-ийн хүрээнд “Байгууллагын соёлыг дээшлүүлье”, “Хавар-эрүүл цагдаа”, “Намар-эрүүл цагдаа” аяны хөтөлбөр төлөвлөгөөний дагуу “Явган аялал”, “Хөгжөөнт буухиа”, “2 дугаар суваг”, “Олс таталт”, “Оргил өөд”, “Аялалын цайны амт”, “Эргэн дурсахуй” хөгжөөнт буухиа, “Флашмоб”, “Агаарын теннис”, “Food party”, “Караоке” зэрэг арга хэмжээнүүдийн зохион байгуулж, биелэлт үр дүнг тооцон ажилласан.

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна