/ / 2017 онд алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлсэн, ажиллах орчныг сайжруулах чиглэлээр хийсэн онцлого ажлууд

2017 онд алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлсэн, ажиллах орчныг сайжруулах чиглэлээр хийсэн онцлого ажлууд

1. Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газар үүсч хөгжсөний түүхт 75 жилийн ойд зориулж, байгууллагын түүхэн замнал , уламжлалыг харуулсан “БАХАРХАН ДУРСАГДАХ ОН ЖИЛҮҮД” зургийн цомгон номыг санаачлан бүтээлгэсэн.

2. Тус газраас Цагдаагийн байгууллагын 96 жилийн ой, Баянхонгор аймагт цагдаагийн газар үүсч хөгжсөний түүхт 75 жилийн ой тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Цагдаагийн ерөнхий газрын “Сүлд” чуулгатай хамтран 2017 оны 07 дугаар сарын 16, 17-ны өдрүүдэд  “Үргэлж тантай хамт” өдөрлөг зохион байгууллаа.

3. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2016 онд Цагдаагийн газрын шинэ конторын барилга ашиглалтад орсонтой холбогдуулан зарим шаардлагатай байцаалтын өрөө, иргэдийг хүлээн авах танхим зэргийг орчин үеийн шаардлагад нийцүүлэн тохижуулсан. 

4. Эрдэнэцогт сумын нутагт байрлах “Өвгөн жаргалант” амралтын газарт “Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар”-тай хамтран ажиллах гэрээ байгуулж, алба хаагчдын гэр бүлтэйгээ амрах нөхцөл боломжийг хангах үүднээс амралтын байрыг засаж тохижуулав. 

5. Жаргалант, Бөмбөгөр, Баянлиг сумдын цагдаагийн бичил байранд 17.0 сая төгрөгийн урсгал засвар хийв.

 

 6. “Ахлагч нарын зөвлөл”-ийн үйл ажиллагааг явуулах нөхцөл бололцоог хангах, дэмжих зорилгоор өрөөг тохижуулахаар 2,4 сая төгрөгийг ахлагч нарын зөвлөлд олгов.
“Эмэгтэйчүүдийн зөвлөл”-ийн үйл ажиллагааг явуулах нөхцөл бололцоог хангах, дэмжих зорилгоор өрөө гарган 1,4 сая төгрөгөөр тохижуулсан.

 7. Өлзийт сумын Цагаан хөтөлийн Замын цагдаагийн постны аналоги камерыг IP камераар солих техникийн төслийг аймгийн ГХУСАЗЗөвлөлд танилцуулан тус зөвлөлийн зардлаас гаргуулахаар болж шинээр суурилуулсан. Мөн тус постонд Цагдаагийн байгууллагын нэгдсэн сүлжээг оруулахаар Skynetwork компаний 5Mb-ийн сүлжээг шилэн кабелийг татан холболтыг хийлгэн ЦЕГ-ын Шуурхай удирдлагын төвтэй холбогдсон.

 

8. Цагдаагийн байгууллагын нэгдсэн сүлжээг Мэдээлэл холбоо сүлжээ компанитай хамтран хурдыг 5мв болгон нэмэгдүүлсэн. 

9. ГХУС чиглэлээр ашиглагдаж байгаа хяналтын камерууддаа тогтмол үзлэг үйчилгээ хийлгэн Хяналтын
дэлгэцийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд Сектех сервис ХХК-тай хамтран 55 инчийн 2 дэлгэц, хөргөлтийн
системүүдийг шинэчилсэн.

 

10. Төрийн албан хаагч нарын орон сууцжуулах ажлын хүрээнд баригдаж буй 60 айлын орон сууцанд тус газрын хүсэлт гаргасан 10 алба хаагчийг хөнгөлөлттэй үнээр оруулахаар гэрээ байгуулснаар нийт 48 алба хаагч хөнгөлөлттэй нөхцлөөр орон сууцанд хамруулсан.

 

11. Хөдөө сумдад олон жил тогтвор суурьшилтай ажиллаж байгаа 10 алба хаагчид аймгийн төвд 0,7 га
газрыг өмчлүүлэх асуудлыг тусгуулж, нийт 42 алба хаагчдад өмчлөлийн газартай болсон.

 

12. Замын цагдаагийн тасгийн алба хаагчдын ажиллах нөхцөл бололцоог хангах зорилгоор хурд хэмжигч багаж 1 ширхэг, бэлэн бусаар торгууль ногдуулах машин 4 ширхэгийг үйл ажиллагаандаа ашиглаж байна.

Торгуулийн цахим системыг Өлзийт, Эрдэнэцогт, Заг, Бууцагаан, Жаргалант, Гурванбулаг сумдуудад тус бүр 1 иж бүрдлийг нэвтрүүллээ.

 

13. Хэсгийн төлөөлөгч, цагдаа нарт мэдээ, мэдээлэл шуурхай хүргэх, техник, технологийн ололт амжилтыг нэтврүүлэх зорилгоор Цагдаагийн байгууллагын дотоод сүлжээнд Галуут, Эрдэнэцогт, Хүрээмарал, Өлзийт, Богд сумдыг 7019хххх дугаарлалтын симтемын холболтыг хийсэн. Ирэх онд бусад сумдыг холбох ажлыг хийж гүйцэтгэх судалгааг хийж байна.

 

14. Алба хаагчдын ажиллах нөхцөл бололцоог хангах зорилгоор НХЖХТ-ийн дарга, хүний нөөцийн мэргэжилтэн, бичиг хэрэг, санхүү, зохицуулагч, эрүүгийн төлөөлөгч нарт иж бүрэн компьютер 8, зөөврийн компьютер 1, принтер 4 ширхэгийг тус тус олгосон.

 

15. Цагдаагийн ерөнхий газрын Автобаазаас УАЗ-31512, элентра макрийн автомашинуудыг балансаас балансад, аймгийн Өмчийн албанаас ашиглалтын гэрээгээр жижүүрийн шуурхай албанд Старикс машин, орон нутгийн хөрөнгө оруулалтаар 1,600,0 мянган төгрөгийн үнэтэй мотоциклуудыг тус тус хүлээн авсан.

 

16. Засгийн газрын 2011 оны 150 тоот тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор 150 км тутамд зам
тээврийн хяналтын цэгтэй байна гэж заасны дагуу тус аймгийн Бууцагаан сумын нутаг “Байдрагийн гүүр”
гэх газар дээр Онцгой комиссын зардлаас орчин үеийн жишигт нийцсэн явуулын пост, “Төрийн хяналтын нэгдсэн төв”-ийн барих зураг төсвийг хийлгэн, ХЗДХС-ын багцад суулгаж, 2018 онд барихаар хөрөнгийн асуудлыг шийдвэрлэсэн.

 

17. Цагдаагийн газрын түүхт 75 жилийн ойн арга хэмжээг угтсан 75 бүтээлч ажлын хүрээнд Цагдаагийн
газрын албаны бэлтгэлийн танхимын зураг, төсвийг гаргуулан аймгийн үндсэн чиглэлд оруулан 2018 онд
барихаар ажиллаж байна.

 

18. Байгууллагын 72 алба хаагчийн ар гэрээр орж ахуй амьдралтай нь танилцаж, ганцаарчилсан болон хэсэгчилсэн байдлаар 18 алба хаагчидтай, зөрчил дутагдал гаргасан 28 алба хаагчидтай уулзаж, ярилцан
зөвлөгөө өгч ажилласан.

 

19. Алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор судалгаанд тулгуурлан алба хаагчдын 2-5 насны цэцэрлэгт хамрагдаагүй 4 хүүхдийг цэцэрлэгт хамруулж, Цагдаагийн албаны тухай хуулийн 94 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон сумдын Засаг дарга нарт хүсэлт хүргүүлснээр 6 алба хаагчийн гэр
бүлийн гишүүдийг ажлын байраар хангасан.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна