/ / 2016 онд алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлсэн, ажиллах орчныг сайжруулах чиглэлээр хийсэн онцлого ажлууд

2016 онд алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлсэн, ажиллах орчныг сайжруулах чиглэлээр хийсэн онцлого ажлууд

1. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2016 онд баригдах Цагдаагийн газрын конторын шинэ барилгын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн үйл ажиллагааг хуулийн дагуу зохион байгуулж, энэ оны 09 дүгээр сарын 19-ны өдөр цогцолбор барилгын нээлтийн арга хэмжээг зохион байгуулсан.

2. Цагдаагийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1 дэх хэсгийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор сумдын цагдаагийн хэсгийн үйл ажиллагаа, албан хэрэгцээнд ашиглах туулах чадвар сайтай автомашины шаардлагатай байгаа талаар холбогдох байгууллага, албан тушаалтан хүсэлт уламжилснаар Баян-Өндөр суманд УАЗ-31512, Баян-Овоо суманд УАЗ -31514, Бууцагаан суманд Ланд круйзер-80, жижүүрийн шуурхай албанд 2016 онд үйлдвэрлэгдсэн Приус-30, байгууллагын албан хэрэгцээнд Ланд круйзер-200 маркын автомашиныг албан хэрэгцээнд шийдвэрлүүлсэн.

3.Жинст сум, Баянхонгор сумын Шаргалжуут 8-р багт кобан/цагдаагийн бичил байр/-ыг бариж ашиглалтанд оруулснаар 19 сум, 1 багийн төв байртай болод байна.

 4. ЦЕГ-аас хэрэгжүүлж буй “Цагдаагийн алба хаагч, ажилтны нийгмийн баталгааг хангах, эрүүл мэндийг хамгаалах хөтөлбөр”-ийн хүрээнд аймгийн Эрүүл мэндийн газар, Цагдаагийн газрын захиалгаар 26 айлын орон сууцны байрыг “Зүүн шанд” ХХК-тай гэрээ байгуулан гүйцэтгүүлж, 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдөр ашиглалтад оруулж, аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөнөөс 50,0 сая төгрөгийн тусламжийг шийдвэрлүүлэн, олон жил тогтвор суурьшилтай, хөдөө сумдад ажилласан 10 хаагчийг хөнгөлөлттэй үнээр орон сууцанд хамруулсан.

5. Цагдаагийн байгууллагын түүхт 95 жилийн ойн хүрээнд залуу гэр бүлийг дэмжих зорилгоор аймгийн төвд өмчлөлийн газраа авч чадаагүй байсан 10 алба хаагчид эзэмшлийн газар олгуулж, 2015 оны төсвийн урамшууллаас хашаа барихад нь зориулж 400 ширхэг банзыг хямдралтай үнээр авчируулан хашаа бариулсан.

 6. Хүний эрх, эрх чөлөөг дээдлэх, хуулийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор журмын дагуу холбогдох материалыг бүрдүүлэн 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Саатуулах байрыг улсын комисст хүлээлгэн өгч, 2007 оноос хойш засвар үйлчилгээ хийгдээгүй байрны урсгал засварын ажлыг Баянхонгор аймаг дахь Зэвсэгт хүчний 0339 дүгээр ангитай хамтран ажиллах Түншлэлийн гэрээ байгуулан нийт 9,143,545 / есөн сая нэг зуун дөчин гурван мянга таван зуун дөчин тав/ төгрөгийн төсөвт өртөгтэйгээр гүйцэтгэн 2016 оны 10 дугаар сарын 24-ны өдөр дуусгаж, ашиглалтад бүрэн оруулсан.

 

7. Шинээр гэр бүл болсон алба хаагч нартаа байгууллагын дотоод журмын дагуу “Халзан” цагаан
хонь, дурсамж гардуулан өгсөн. Мөн Цагдаагийн газрын туслах аж ахуйгаас алба хаагчдынхаа
хувийн хэрэгцээнд зориулж, 132 л тараг, 3,500 тн төмс хүнсний ногоо, шинээр гэр бүл болсон 5
алба хаагч тус бүрт 1 хонь, 40 тонн нүүрсийг алба хаагч нартаа хөнгөлөлттэй үнээр олгосон.

8. Замын цагдаагийн албаны түүхт 80 жилийн ойн ажлын хүрээнд болон Цагдаагийн ерөнхий
газрын даргын 2016 оны Б/302 дугаар тушаалаар батлагдсан “Цагдаагийн алба хаагч ажилтны
нийгмийн баталгааг хангах, эрүүл мэндийг хамгаалах” хөтөлбөрийн хүрээнд Замын цагдаагийн
тасгийн 14 алба хаагчийг нарийн мэргэжлийн үзлэг, шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулав.

 

9. Монгол Улсад Цагдаагийн байгууллага үүсэн байгуулагдсаны түүхт 95 жил, Мөрдөн байцаах
алба үүсч хөгжсөний түүхт 70 жилийн ойг тохиолдуулан Цагдаагийн ерөнхий газрын
даргын 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн Б/302 дугаар тушаалаар батлагдсан
“Цагдаагийн алба хаагч, ажилтны нийгмийн баталгааг хангах, эрүүл мэндийг хамгаалах хөтөлбөр”-ийн
хүрээнд холбогдох газруудад хүсэлт уламжилснаар Хэрэг бүртгэх, мөрдөн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч
Б.Баттөмөр, Н.Түмэннасан, цагдаагийн дэслэгч Б.Батцэнгэл, Эрүүгийн цагдаагийн тасгийн эрүүгийн төлөөлөгч, цагдаагийн
ахмад С.Анхбаяр нарын хуримын ёслолын үйл ажиллагааг “ГЭРЛЭХ ЁСЛОЛЫН ОРДОН”-д Намрын
дунд сарын билэгт сайн өдөр ёслол төгөлдөр явууллаа

 

10. 2016 онд нийт алба хаагчдын 40 орчим хувийг өөрийн болон бусад аймаг, гадаад орнуудын түүх соёл дурсгалт газруудаар аялуулсан.

 

11. Эрүүл мэндийн газартай хамтран 93 алба хаагчийг элэгний В,С вирусын шинжилгээнд үнэ
төлбөргүй хамруулж, Хепатитын В вирусын эсрэг дархлаажуулалтад 2 удаа хамруулав.

 

12. “Улаануудын эсрэг вакцин”-д бусад байгууллага аж ахуйн нэгжийг уриалж, 18-30 насны нийт 54 алба хаагчийг хамруулав.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна