/ Мэдээ мэдээлэл / Мэдээ мэдээлэл / ЦАГДААГИЙН ГАЗРЫН 2019 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГ ИРГЭД ОЛОН НИЙТЭД ТАЙЛАГНАЛАА

ЦАГДААГИЙН ГАЗРЫН 2019 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГ ИРГЭД ОЛОН НИЙТЭД ТАЙЛАГНАЛАА

Цагдаагийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт зааснаар Цагдаагийн газрын 2019 оны үйл ажиллагааны жилийн эцсийн тайлангийн хурлыг Аймаг орон нутгийн удирдлага, иргэдийн төлөөөлөгчдийн хурал, иргэд, “Иргэний зөвлөл”-д 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Тэмүжин театрт зохион байгуулж, нийт 102 алба хаагч, 305 иргэдэд тайлагнаж, тэдний санал хүсэлтийг сонслоо.

Тайлангийн хуралд хүрэлцэн ирсэн иргэдэд Цагдаагийн газрын 2019 оны үйл ажиллагааны товч тайлан бүхий сэтгүүлийг тараан өгч, сэтгэл ханамжийн судалгааг авч ажиллалаа.
Мөн цагдаагийн газрын гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэн хамтран ажилладаг 7 иргэн, 1 төрийн байгууллагыг цагдаагийн газрын даргын “Баярын бичиг”-ээр шагналаа

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна