/ Мэдээ мэдээлэл / Мэдээ мэдээлэл / АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖААР “МАЛ-2019” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖААР “МАЛ-2019” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.

Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор Баянхонгор аймгийн Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн А/590 дугаар захирамжаар “Мал-2019” нэгдсэн арга хэмжээг Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газраас 2019 оны 11 дүгээр сарын 11-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 11-ны өдрийн хооронд зохион байгуулагдаж байна.
Арга хэмжээний хүрээнд Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газар, Баянхонгор сумын тамгын газар, Хүнс хөдөө аж ахуйн газар, Баянхонгор аймгийн Мал эмнэлэгийн газар, Мэргэжилийн хяналтын газар, Байгаль орчин аялал жуулчлалын газар, Онцгой байдлын газар, Мал сүргийг гэмт халдлагаас хамгаалах Монголын нийгэмлэгийн Баянхонгор аймаг дахь салбар хамтран хяналт шалгалтыг зохион байгуулж, шалгалтаар 11 зөрчлийг илрүүлэн, холбогдох хуульд заасан хариуцлага тооцон, малын хулгайн 4 гэмт хэргийг илрүүлэн шалгаж байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна