/ Бидний тухай / ЦГ-ын тасаг албад / МӨРДӨН БАЙЦААХ ТАСАГ / МӨРДӨН БАЙЦААХ ТАСГИЙН ТАНИЛЦУУЛГА

МӨРДӨН БАЙЦААХ ТАСГИЙН ТАНИЛЦУУЛГА

     БАЯНХОНГОР АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗАР
МӨРДӨН БАЙЦААХ ТАСАГ

    
Баянхонгор аймгийн Цагдан сэргийлэх ангид 1952 онд анх мөрдөн байцаагчийн орон тоо батлагдаж, анхны мөрдөн байцаагчаар Өвөрхангай аймгийн харъяат, ахлах дэслэгч н.Доржсүрэн томилогдон мөрдөн байцаалтын ажиллагааг дагнан хариуцан ажиллаж байжээ.
Энэ цагаас хойш Говь-Алтай аймгийн харъяат аймгийн заан ахмад Д.Гаанжуур, Баянхонгор аймгийн харъяат Ц.Аюуш, П.Дэмчиг, Д.Довчин, Х.Дорж нар 1962 он хүртэл ажиллаж байгаад БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1962 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 313 дугаар тогтоолоор Цагдан сэргийлэх байгууллагын системд ажиллаж байсан Мөрдөн байцаах аппаратыг татан буулгаж, цагдан сэргийлэхийн мөрдөн байцаалтыг прокурорын байгууллагад нэгтгэж, 1962 оны 07 дугаар сард тоо, төсөв, гэр конторын хамт аймгийн Прокурорын газар шилжиж байсан түүхтэй.
МАХН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчооны 1964 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 218 дугаар тогтоолоор урьдчилсан мөрдөн байцаалтын үндсэн ажлыг Цагдан сэргийлэх байгууллагад шилжүүлж, НАХЯ-ны сайдын 1964 оны 511 дүгээр тушаалаар Улсын Цагдан сэргийлэх ерөнхий газрын харъяа Мөрдөн байцаах газар бий болсноор мөн оны 08 дугаар сард тус аймгийн Цагдан сэрийлэх ангид Мөрдөн байцаах алба бий болсон байна.
1964 онд Дэлдэнгийн Довчин ахлах мөрдөн байцаагчаар, жинхэнэ мөрдөн байцаагчаар н.Сандуйжав нар томилогдон ажилласан бөгөөд 1967 онд ахлах мөрдөн байцаагч Г.Дамцагдорж, Н.Дорж, 1968 оноос орон тоо нэгээр нэмэгдэж Ж.Дорж томилогдон ажилласнаас хойш ахлах мөрдөн байцаагчаар 1989 он хүртэл П.Дэмчиг, С.Лхагвасүрэн, Б.Дамба, С.Саадэлэг, Х.Рэгсүрэн, Л.Очирбат, Б.Дорлиг, А.Үржинбадам, н.Цогт-Очир, Х.Баатар, Д.Батсайхан, М.Чимэдрэгзэн нарын ахмадууд ажилласан ба 1989 онд Мөрдөн байцаах тасаг болсон байна.
Мөрдөн байцаах албанд ажиллаж байсан С.Саадэлэг, Х.Рэгсүрэн, А.Үржинбадам, Б.Оюутболд нар газар, хэлтсийн дарга, Мөрдөн байцаах албанд Б.Дорлиг мөрдөн байцаах тасгийн дарга болон дэвшиж улс эх орондоо үр бүтээлтэй ажиллаж, нийгэм ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж байна.
Ахлах мөрдөн байцаагч П.Дэмчиг 1983 онд “Онц сэргийлэгч” тэмдгээр шагнагдсан ба НАХЯ-ны сайдын Жуух, МХЗЭ-ийн төв хорооны тэргүүний халамжлан хүмүүжүүлэгч, Улаан тугийн одон болон бусад медалиудаар шагнагдаж байжээ.
Тус тасаг нь 2000 онд ажлаараа Улсын Мөрдөн байцаах газрын хэмжээнд нэгдүгээр байранд шалгарч “Тэргүүний хамт олон” –оор, 2006, 2007, 2008 онуудад Цагдаагийн хэлтсийн “Хөдөлмөрийн аварга”, 2017 онд “ Тэргүүний хамт олон” –оор тус тус шалгарсан.  
Тасгийн даргаар ажиллаж байсан цагдаагийн дэд хурандаа Д.Мэндээ нь ЦЕГ-ын даргын тушаалаар хугацааны өмнө “Цагдаагийн дэд хурандаа” цол, “Цагдаагийн алдар”, “Цагдаагийн гавъяа” тэмдгээр, цагдаагийн дэд хурандаа Г.Батаа нь “Цагдаагийн алдар”, “Цагдаагийн гавъяа” тэмдгээр, ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн дэд хурандаа Д.Батцэнгэл, цагдаагийн дэд хурандаа Б.Батбилэг, мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Л.Гантулга, ахлах мөрдөгч Г.Гансүх, мөрдөгч, цагдаагийн ахмад Н.Түмэннасан, цагдаагийн дэслэгч Д.Буянравжих нар “Цагдаагийн гавъяа” тэмдгээр, мөрдөн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч П.Дэлгэржав 2002 онд УМБГ-ын “Тэргүүний мөрдөн байцаагч” –аар, тасгийн даргаар ажиллаж байсан цагдаагийн дэд хурандаа Б.Оюутболд 2009 онд ЦЕГ-ын “Ажил мэргэжлийн аварга мөрдөн байцаагч”, 2012 онд “Цагдаагийн гавъяа” тэмдгээр шагнагдаж байсан бахдам сайхан амжилт үзүүлж байсан.
ЦЕГ-ын даргын 2014 оны 05 сарын 06-ны өдрийн 313 дугаартай тушаалын 2 дугаар хавсралтад зааснаар Гэмт хэрэгтэй тэмцэх тасаг болж өөрчлөгдөн тасгийн даргаар цагдаагийн дэд хурандаа Ж.Баярням, ахлах мөрдөн байцаагч/орлогч/-оор цагдаагийн дэд хурандаа Б.Батбилэг, цагдаагийн дэд хурандаа Г.Батаа нар ажилласан.
ЦЕГ-ын даргын тушаалаар 2015 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасаг болж бүтэц өөрчлөгдсөн ба тасгийн даргаар цагдаагийн дэд хурандаа Г.Батаа ажилласан.
Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/135 дугаартай тушаалаар Мөрдөн байцаах тасаг болж өөрчлөгдөн тасгийн даргаар цагдаагийн дэд хурандаа Г.Батаа томилогдон ажиллаж байгаа ба одоо  ахлах мөрдөгчөөр цагдаагийн хошууч М.Дамдиндорж, цагдаагийн хошууч Г.Гансүх,   мөрдөгчөөр цагдаагийн ахмад Э.Тэгшбаяр, Б.Бямбажаргал, цагдаагийн ахлах дэслэгч Д.Буянравжих, Н.Отгонбаяр, цагдаагийн дэслэгч У.Доржсүрэн, Х.Сарангоо нар ажиллаж байна.


МӨРДӨН БАЙЦААХ ТАСГИЙН ДАРГААР БОЛОН
АЖИЛЛАЖ БАЙСАН АЛБА ХААГЧДЫН НЭРС:

1989 онд Мөрдөн байцаах тасаг болж өргөжин Мөрдөн байцаах тасгийн даргаар:
Цагдаагийн дэд хурандаа Д.Эрдэнэбилэг            1989-1991
Цагдаагийн хурандаа Х.Рэгсүрэн                          1991-1993
Цагдаагийн ахлах дэслэгч Д.Эрдэнэбат               1993-1995
Цагдаагийн хошууч Ж.Санждансран                     1995-1997
Цагдаагийн хошууч С.Ганбат                                 1997-2000
Цагдаагийн дэд хурандаа Д.Мэндээ                      2000-2012
Цагдаагийн хурандаа Б.Оюутболд                        2012 оны 09- 11 сар
Цагдаагийн дэд хурандаа Я.Наранбат                  2012 -2014
Цагдаагийн дэд хурандаа Г.Батаа                         2015 оны 05-р сараас
Ахлах мөрдөн байцаагчаар:
Цагдаагийн дэд хурандаа М.Чимэдрэгзэн             1990-1991
    Цагдаагийн дэд хурандаа Д.Баяндалай                1991-1993
    Цагдаагийн дэд хурандаа Н.Түвдэндорж              1993-1994
    Цагдаагийн дэд хурандаа Д.Загар                         1994-1995
    Цагдаагийн хошууч С.Ганбат                                 1993-1997
    Цагдаагийн хошууч Д.Батчулуун                            1995-2000
    Цагдаагийн дэд хурандаа Г.Доржготов                  1999-2001
    Цагдаагийн хошууч Э.Сампилноров                       2000-2003
    Цагдаагийн дэд хурандаа Д.Мэндээ                       1999-2000
    Цагдаагийн дэд хурандаа Б.Батцэнгэл                  2003-2012
    Цагдаагийн дэд хурандаа Б.Батбилэг                    2008-2014
    Цагдаагийн дэд хурандаа Г.Батаа                          2012-2014
Цагдаагийн дэд хурандаа Л.Золсайхан                  2015-2017
Цагдаагийн ахмад П.Дэлгэржав                              2017-2020
Цагдаагийн хошууч Г.Гансүх                                   2020 оны 06 сараас
Цагдаагийн хошууч М.Дамдиндорж                        2020 оны 09 сараас
Мөрдөн байцаагчаар:
Цагдаагийн хошууч Д.Баатар                                 1990-1993
Цагдаагийн ахлах дэслэгч Б.Эрдэнэбаатар          1993-1998
Цагдаагийн ахлах дэслэгч Ч.Алтангэрэл               1994-1996
Цагдаагийн ахлах дэслэгч С.Баранз                      1996-1998                     
Цагдаагийн ахлах дэслэгч П.Дэлгэржав                1999-2003, 2015-2020
Цагдаагийн ахлах дэслэгч Ч.Мөнхбаатар              2003-2007
Цагдаагийн дэслэг Х.Мөнгөнсүх                             2003-2005
Цагдаагийн хошууч Л.Гантулга                               2004-2010
Цагдаагийн дэслэгч Э.Уянга                                   2004-2005
Цагдаагийн ахлах ахлагч Алтангэрэл                    2005-2006
Цагдаагийн ахлах дэслэгч Г.Дамдинжав               2007-2009
Цагдаагийн ахлах дэслэгч Г.Баатарсүх                 2007-2010
Цагдаагийн дэслэгч Ц.Отгонбаяр                          2008-2010
Цагдаагийн ахлах дэслэгч Ц.Насанбаяр               2009-2013               
Цагдаагийн ахмад М.Дамдиндорж                        2010-2014
Цагдаагийн ахлах дэслэгч Г.Буйрцэнгэг               2011-2014
Цагдаагийн ахлах дэслэгч Б.Баасанжаргал         2013-2015        
Цагдаагийн ахмад  Г.Гансүх                                  2013 оноос
Цагдаагийн ахлах дэслэгч Б.Баттөмөр                 2013-2018
Цагдаагийн дэслэгч Б.Батцэнгэл                           2013-2018          
Цагдаагийн ахлах дэслэгч Н.Түмэннасан             2014 оноос
Цагдаагийн ахмад Г.Баднааванчин                       2015-2017
Цагдаагийн ахлах дэслэгч Б.Иса                           2016 оноос
Цагдаагийн дэслэгч Н.Отгонбаяр                           2017 оноос
Цагдаагийн дэслэгч Д.Буянравжих                        2018 оноос
Цагдаагийн дэслэгч Н.Отгонбаяр                           2018 оноос
Цагдаагийн дэслэгч Д.Ариунцэцэг                          2020 оны 02 сараас
Цагдаагийн дэслэгч У.Доржсүрэн                           2020 оны 06 сараас
Цагдаагийн ахлах дэслэгч Э.Тэгшбаяр                  2020 оны 11 сараас
Цагдаагийн ахмад Б.Бямбажаргал                         2021 оны 12 сараас
Цагдаагийн дэслэгч Х.Сарангоо                             2022 оны 06 сараас
Дуудлагын цагдаагаар:
    Цагдаагийн ахлах ахлагч Ч.Базарваань               1995-1997
    Цагдаагийн ахлагч М.Мядаг                                  1999-2002
    Цагдаагийн ахлах ахлагч Г.Гансүх                        2003-2010
Цагдаагийн ахлах ахлагч Д.Бадамсүрэн              2010-2012
    Цагдаагийн ахлагч Д.Дашзэвэг                              2012-2014
    Цагдаагийн ахлах ахлагч Т.Намжилдорж             2015-2017
    Цагдаагийн ахлагч Н.Отгонбаяр                            2017-2018  
Одоо ажиллаж байгаа алба хаагчид:
Тасгийн дарга, Цагдаагийн дэд хурандаа Г.Батаа
Ахлах мөрдөгч, Цагдаагийн хошууч М.Дамдиндорж  
Ахлах мөрдөгч, Цагдаагийн хошууч Г.Гансүх
Мөрдөгч, Цагдаагийн ахмад Э.Тэгшбаяр
Мөрдөгч, Цагдаагийн ахмад Б.Бямбажаргал       
Мөрдөгч, Цагдаагийн ахлах дэслэгч Д.Буянравжих
Мөрдөгч, Цагдаагийн ахлах дэслэгч Н.Отгонбаяр
Мөрдөгч, Цагдаагийн дэслэгч У.Доржсүрэн
Мөрдөгч, цагдаагийн дэслэгч Х.Сарангоо    






СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна