/ / ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙН МЭДЭЭЛЛИЙН САНГИЙН ЧИГЛЭЛЭЭР АЛБА ХААГЧДЫГ ЧАДАВХИЖУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙН МЭДЭЭЛЛИЙН САНГИЙН ЧИГЛЭЛЭЭР АЛБА ХААГЧДЫГ ЧАДАВХИЖУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Цагдаагийн Ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсээс НҮБ-ын хүн амын сангийн санхүүжилтээр тус газрын алба хаагчдад “Гэр бүлийн хүчирхийллийн мэдээллийн сангийн чиглэлээр алба хаагчдыг чадавхижуулах нь” сэдэвт багц сургалтыг зохион байгууллаа.
Сургалтыг Цагдаагийн Ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн чиглэлийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Б.Цэнгэлбаяр “Гэр бүлийн хүчирхийллийн талаар мэдээллийн сан бүрдүүлэх”, “Гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээллийг хүлээн авч шалгахад алба хаагчдаас анхаарах асуудал”, Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн ахлах инженер, цагдаагийн хошууч Н.Ганхуяг “Мэдээллийн аюулгүй байдал, олон нийтийн цахим хэрэглээ” зэрэг сэдвийн хүрээнд зохион байгуулж, гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсооход алба хаагч нэг бүрийн оролцоо чухал болох талаар нэгдсэн ойлголтыг өгч, нийт бие бүрэлдэхүүнийг хамруулснаараа онцлог юм.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна