/ Мэдээ мэдээлэл / Спорт мэдээ / “НАМАР-ЭРҮҮЛ ЦАГДАА” ЯВГАН АЯЛАЛЫН ЦОГЦОЛБОР ТЭМЦЭЭНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

“НАМАР-ЭРҮҮЛ ЦАГДАА” ЯВГАН АЯЛАЛЫН ЦОГЦОЛБОР ТЭМЦЭЭНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Алба хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлж, хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх, хамт олны халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлэх зорилгоор “Намар-эрүүл цагдаа” явган аялалын цогцолбор тэмцээнийг алба хаагчид, тэдний гэр бүлийн гишүүдийн дунд 2019 оны 10 дугаар сарын 12-ны өдөр зохион байгууллаа.
Тус арга хэмжээний хүрээнд “Хөгжөөнт буухиа”, “Олс таталт”, “Хээрийн цайны амт” зэрэг тэмцээнүүдийг зохион байгуулж, 1 дүгээр байранд Эрүүгийн цагдаагийн тасаг, 2 дугаар байранд Захиргааны удирдлагын тасаг, 3 дугаар байранд Замын цагдаагийн тасаг шалгарч, “Өргөмжлөл”, дурсгалын зүйлээр шагналаа.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна