/ / “АЛБАНЫ БЭЛТГЭЛИЙН ТАНХИМ”-ЫН НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛАВ.

“АЛБАНЫ БЭЛТГЭЛИЙН ТАНХИМ”-ЫН НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛАВ.

                Цагдаагийн газрын бие бүрэлдэхүүний дунд нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлж, тэдний бие бялдарыг чийрэгжүүлэх, эрүүл мэндийг хамгаалах, албаны спортыг хөгжүүлж, албаны бэлтгэлийг хангах, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх,бие бялдарын бэлтгэлжилтийн түвшинг дээшлүүлэх зорилгоор Цагдаагийн газрын “Албаны бэлтгэлийн танхим”-ыг барих гүйцэтгэгчээр “Гал гэрэл констракшн” хязгаарлагдмал хариуцлагатай компанийг сонгон шалгаруулж, 2019 оны улсын төсвийн 384.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 2019 оны 05 дугаар сарын 11-ны өдрөөс барилгын ажлыг гүйцэтгэж, гэрээнд заасан хугацаанд байнгын ашиглалтад оруулан, 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр нээлтийн үйл ажиллагааг зохион байгууллаа.

            Цагдаагийн газрын “Албаны бэлтгэлийн танхим” нь орон нутгийн Цагдаагийн газар, хэлтсийн хэмжээнд анх удаа баригдаж байгаа гэдгээрээ онцлог юм.

Нээлтийн ажиллагаанд аймгийн удирдлагууд болон төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцлоо.

            “Албаны бэлтгэлийн танхим”-ыг байнгын ашиглалтад оруулахад дэмжлэг, туслалцаа үзүүлсэн орон нутгийн удирдлагууд болон хамтран ажилласан хувь хүн, албан байгууллагуудад талархсанаа илэрхийлье.

 

                                              БАЯНХОНГОР АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗАР

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна