/ / АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГИЙН ХҮҮХДИЙН ТАСГИЙН 1 ӨРӨӨГ ТОХИЖУУЛАВ.

АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГИЙН ХҮҮХДИЙН ТАСГИЙН 1 ӨРӨӨГ ТОХИЖУУЛАВ.

                                                     АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГИЙН

ХҮҮХДИЙН ТАСГИЙН 1 ӨРӨӨГ ТОХИЖУУЛАВ.

 

 Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын “Эмэгтэйчүүдийн зөвлөл”-өөс 2019 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу “Эрүүл хүүхэд-Эх орны ирээдүй” хандивын аяныг тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагуудын дунд зохион байгуулж, аймгийн Нэгдсэн эмнэлэгийн Хүүхдийн тасгийн нэг өрөөг тохижуулан хүлээлгэн өгч, хамтран ажиллах гэрээ байгуулав.

Энэхүү арга хэмжээ нь эмнэлгийн тусламж үйлчилгээ шаардлагатай хүүхдүүд таатай орчинд эмчлүүлэх нөхцлийн бүрдүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулсан ажил, арга хэмжээ боллоо.

Хандивын аянд нэгдэж, идэвхи санаачлагатай хамтран ажилласан Зэвсэг хүчний 339-р анги, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Шүүхийн шинжилгээний алба, Тагнуулын хэлтсийн удирлага, хамт олонд талархал илэрхийлье.

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

                                                             БАЯНХОНГОР АЙМАГ ДАХЬ

ЦАГДААГИЙН ГАЗАР

 

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна