/ Мэдээллийн ил тод байдал / Хүний нөөц / Зарлал

Зарлал

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын ахлагч албан тушаалын сул орон тоог нөхөх, нөөц бүрдүүлэх зорилгоор Дотоод хэргийн Их сургуулийн Ахлагчийн сургуультай хамтран эргүүл, харуул, жижүүр, хамгаалалтын цагдаа, цагдаа-жолооч, сум дахь цагдаа, бичиг хэргийн эрхлэгч, архивч, бичээч /дээд боловсролтой, архив, бичиг хэргийн сургалтад хамрагдсан үнэмлэхтэй байх/, эрүүлжүүлэх, саатуулах байрны эмч, сэтгэл зүйч /тусгай мэргэжил/, ажлын байранд хугацаат цэргийн алба хаасан, бүрэн дунд болон дээд боловсролтой иргэдийг шалгаруулан суралцуулах ажлыг зохион байгуулж байна. Иргэдэд тавигдах ерөнхий шаардлага: 

• Биеийн өндөр эр 170 см, буюу түүнээс дээш, 30 хүртэл настай,
• Биеийн ил харагдах хэсэгт шивээс, нүүрэнд илэрхий сорви, мэс заслын оёдол, гажилтгүй байх
• Сэтгэцийн өвчин, эмгэггүй байх
• Хугацаат цэргийн алба хаасан /хугацаат цэргийн албыг биеэр хаасан болон оюутан цэрэг, дүйцүүлэх алба хаасан/,
• Бүрэн дунд болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх
• Гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлж байгаагүй,
• Цагдаагийн алба хаагчийн сахилга, ёс зүйг сахиж, тогтвор суурьшилтай ажиллах,
• Нөхцөл байдлыг зөв үнэлж, шийдвэр гаргах, багаар ажиллах, харилцааны ур чадвар эзэмшсэн байх, монгол хэл бичгийн дүрэм, үг зүй, найруулга зүйн зохих мэдлэгтэй байх,
• Автомашины засвар үйлчилгээ, оношлогоо хийх чадвартай, жолооны В, С ангилалтай байх, 3-аас доошгүй жил тээврийн хэрэгсэл жолоодсон туршлагатай байх, Иргэд дараах бичиг баримтыг бүрдүүлж, бүртгэл, судалгаанд хамрагдана. Үүнд:
• Өргөдөл
• Биеийн байцаалт (Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 05 дугаар тогтоолын 1-6 дугаар хавсралтаар баталсан “Төрийн албан хаагчийн анкет”-ын дагуу бүрэн бичсэн байх);
• Бүрэн дунд, Дээд боловсролын диплом, сурагчийн хувийн хэрэг; /нотариатаар баталгаажуулсан байх, эх хувьтай тулгалт хийнэ/
• Иргэний үнэмлэх; /нотариатаар баталгаажуулсан хуулбарын хамт/
• 3 үеийн намтар;
• Оршин суугаа хаягийн тодорхойлолт;
• Цэргийн үүрэгтний үнэмлэх /нотариатаар баталгаажуулсан хуулбарын хамт/
• 3х4, 4х6 хэмжээний 4% зураг;
• Ажиллаж байсан бол ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг гэрчлэх баримт /нийгмийн даатгалын дэвтэр, хөдөлмөрийн дэвтэр/-ийн эх хувь; албанаас чөлөөлөгдсөн бол тушаалын хувь; архивын лавлагаа Бүртгэл болон материал бүрдүүлэлт 2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд явагдана. Жич: Ажлын байрыг сонирхсон иргэд тус цагдаагийн газрын 201 тоот өрөөнд өөрийн биеэр ирж уулзах ба мэргэшлийн шалгалттай холбоотой асуудлаар 88609559 дугаарын утсаар /ажлын цагаар/ холбогдож лавлагаа мэдээлэл авч болно.

 


БАЯНХОНГОР АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН
ГАЗАР

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна