/ Мэдээллийн ил тод байдал / Хүний нөөц / Зарлал

Зарлал

Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газраас Олон нийтийн цагдаагийн цагдаагаар ажиллах хүсэлтэй иргэдийн материалыг 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 04 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл Цагдаагийн газрын 201 тоот өрөөнд бүртгэж байна.
Иргэд дараах бичиг баримтыг бүрдүүлж, бүртгэл, судалгаанд хамрагдана. Үүнд:
1. Цагдаагийн байгууллагад олон нийтийн цагдаагаар ажиллахыг хүссэн өргөдөл
2. Биеийн байцаалт (Төрийн албан хаагчийн биеийн байцаалтын маягт №1-ийн дагуу бүрэн бичсэн байх);
3. 3 үеийн түүх; / өөрийн, төрсөн эцэг, эх, эцгийн эцэг, эх, эхийн эцэг, эх, нөхөр /эхнэр-ийн гэсэн 8 хүний намтрыг өөрийн гараар дэлгэрэнгүй бичнэ. /
4. Иргэний үнэмлэх; /нотариатаар баталгаажуулсан хуулбарын хамт/
5. Бүрэн дунд боловсролтой бол түүнийг гэрчлэх албан ёсны баримт, сурагчийн хувийн хэрэг;
6. Дээд болон тусгай дунд боловсролын диплом; /нотариатаар баталгаажуулсан хуулбарын хамт/
7. Оршин сууж буй баг, хорооны Засаг даргын тодорхойлолт;
8. Эрүүл мэнд/ элэг, дох, сүрьеэ, шээс, эхо, БЗХӨ шинжилгээ/
9. Урьд нь ажиллаж байсан бол ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг гэрчлэх баримт /нийгмийн даатгалын дэвтэр, хөдөлмөрийн дэвтэр/-ийн эх хувь; албанаас чөлөөлөгдсөн бол тушаалын хувь; архивын лавлагаа, тухайн байгууллагын тодорхойлолт
10. Сүүлийн 3 сарын хугацаанд авахуулсан 3х4, 4х6 хэмжээний тус бүр 4% зураг;
11. Оршин сууж буй хорооны хэсгийн төлөөлөгч, хэсгийн байцаагчийн биечилсэн судалгаа / судалгаанд 4-6 хүнтэй уулзсан тэмдэглэл байх бусад материал/
Шаардлагатай гэж үзвэл иргэнээс нэмэлт материал гаргуулан авна.
Бичиг баримт дутуу бүрдүүлсэн, зарлагдсан ажлын байранд тавигдах шаардлагыг хангаагүй иргэдийг судалгаанд хамруулахгүй. Мөн цагдаагийн байгууллагад бүртгүүлж, судалгаанд хамрагдаагүй иргэнд шалгалтад орох эрх олгохгүй болохыг анхаарна уу.
Шалгалтад орохоор бүртгүүлж байгаа иргэн өөрийнхөө тухай үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй.
Шалгалтын мэдээллийг www.Bayankhongor.police.gov.mn цахим хаяг, Баянхонгор телевизүүд болон Баянхонгор аймгийн цагдаагийн газрын facebook хаягууд дээр тус тус байршуулсан болно.
Шалгалттай холбоотой асуудлаар Баянхонгор аймаг дахь цагдаагийн газрын Хүний нөөцийн мэргэжилтэн 70194109, 88609559 дугаарын утсаар холбогдож, лавлагаа, мэдээлэл авч болно.

 

БАЯНХОНГОР АЙМАГ ДАХЬ ГАЗАР

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна