БҮСИЙН ТЭМЦЭЭНД ОРОЛЦОВ.
Хангайн бүсийн Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Булган, Хөвсгөл, Орхон аймгуудын Цагдаагийн газруудын 2018 оны аварга шалгаруулах цогцолбор тэмцээн Архангай аймгийн Цэцэрлэг хотод 05 дугаар сарын 03-04-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Тэмцээнд “Сагсан бөмбөг”-ийн төрөлд эрэгтэй, эмэгтэй баг алтан медаль, “Гар бөмбөг”-ийн төрөлд эрэгтэй баг дэд байр, эмэгтэй баг тэргүүн байр, “Шагайн харваа”-ны төрөлд тусгай байранд шалгарсан амжилттай оролцлоо. Тус газрын баг тамирчид хурд хүч авхаалж самбаагаараа өрсөлдөж тэмцээний нийлбэр дүнгээр “Тэргүүн байран”-д шалгарч өргөмжлөл, цом, алт медалиар шагнагдлаа.
Тамирчдад ажлын амжилт хүсье.