/ / Үйл ажиллагааны тайлангаа иргэдэд тайлагнав.

Үйл ажиллагааны тайлангаа иргэдэд тайлагнав.

     Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газраас Цагдаагийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.6, 15.2 дахь заалтын хэрэгжилтийг хангах зорилгоор 18 заалт бүхий ажлын төлөвлөгөө гарган дэд бөгөөд Эрүүгийн цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн хошууч Ч.Ганзориг, Захиргааны удирдлагын тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Батбилэг нараар ахлуулсан ажлын 2 хэсэгт хуваагдан 19 сумдад ажиллалаа. Цагдаагийн газрын 2017 оны үйл ажиллагааны зурагт тайлан, товч тайланг нийтэлсэн сонин, хууль сурталчлах чиглэлээр гаргасан гарын авлага, боршурыг сумдын төрийн болон төрийн бус байгууллагын албан хаагч, ажилтан, малчин нийт 19 сумын 2150 иргэдэд тайлагнаж, тэдний санал хүсэлтийг сонсож, шинээр мөрдөгдөж байгаа Зөрчлийн хууль, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиар тус тус сургалт орсон нь иргэдийн талархлыг хүлээсэн ажил боллоо.  Мөн Цагдаагийн газрын дарга, сумын Засаг дарга, хэсгийн төлөөлөгч нартай хамтран ажиллах гурвалсан гэрээг байгуулж, 2017 оны гэрээний биелэлтийг тус тус тооцлоо.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна