/ / АНХААРУУЛГА

АНХААРУУЛГА

Ойрын өдрүүдэд хэт халалт, хуурайшилттай байгаа хэдий ч, нийт түймрийн 70-80 хувь нь хүний хүчин зүйлээс, аялал зугаалгаар яваа иргэдийн болгоомжгүй үйлдлээс болж гарч байна . Улсын хэмжээнд 21 түймэр асч, Сэлэнгэ аймгийн Ерөө, Мандал, Хүдэр, мөн Булган аймгийн Сэлэнгэ, Хутаг-Өндөр сумаас гадна Төв аймгийн Батсүмбэр суманд гарсан ойн түймрийн 16 голомтод Онцгой байдлын албанаас 700 гаруй алба хаагч, 30 автомашин, техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна. Иймд хэт халалт, хуурайшилтын үед иргэд та бүхэн ой, хээрийн бүсэд аялал зугаалгаар явахгүй байх, ил задгай гал гаргахгүй байж, шаардлагатай тохиолдолд галыг бүрэн унтраах, хуулинд заасан иргэний үүргээ биелүүлж, аюулгүй байдлаа хангахыг анхааруулж байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна