/ / АЛБА ХААГЧИД ШАГНАГДЛАА

АЛБА ХААГЧИД ШАГНАГДЛАА

Баянхонгор сумын 60 жилийн ойн баярын хурал дээр Цагдаагийн байгууллагын хуулиар хүлээсэн чиг үүрэг, дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлж, эх орон, төр засаг, түмэн олныхоо өмнө өргөсөн тангараг, хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл, үр бүтээл гаргаж ажиллаж байгаа алба хаагчид шагнагдлаа. “Цагдаагийн алдар” тэмдэгээр тус газрын Мэдээлэл хүлээн авагч цагдаа, цагдаагийн ахлах ахлагч, Б.Доржсүрэн, “Хууль зүйн яамны Хүндэт жуух”-аар тус газрын Холбоо мэдээллийн инженер, цагдаагийн ахмад Г.Мөнгөнсүх, “Санхүү банкны тэргүүний ажилтан” цол тэмдгээр тус газрын ахлах нягтлан бодогч, цагдаагийн хошууч О.Сувд-эрдэнэ, Баянхонгор сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын жуухаар тус газрын Олон нийтийн цагдаа А.Оргилмаа нар шагнагдлаа.

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна